Галын аюулаас 97 иргэнийг аварчээ
Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн баасан гариг болон амралтын өдрүүдэд гал түймрийн 16 дуудлага ирсэн байна. Дуудлагуудын дагуу харьяа гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалжээ.

Тухайлбал энэ сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33 дугаар гудамжинд 8 ханатай гэр шатсан дуудлагаар Гал түймэр унтраах 34 дүгээр ангийн салааны бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, гал түймрийг унтраан, утаанд хордож угаартсан 28 настай эмэгтэй, 2-4 насны хүүхдүүдэд анхны тусламж үзүүлж, ЯТТ-ийн эмчид  хүлээлгэн өгсөн байна.

Мөн 16-ны өдөр ХУД-ийн 3 дугаар хороонд ЗХ-ний 0310 дугаар ангийн албан тушаалтны байрны 1 давхарт гал түймэр гарч байна гэсэн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 14-р ангийн салааны бүрэлдэхүүнийг очиход тус байрны 1 давхарт эд зүйлс шатаж байсныг унтраасан байна. Гал түймрийн улмаас орчин утаажилт ихтэй байсан учраас гал сөнөөгчид шуурхай ажиллаж, 85 иргэнийг угаартахаас сэргийлэн  аюулгүй газарт байрлуулж, утаанд хордсон 2 том хүн 6 хүүхдийг гаргаж амь насыг нь авран хамгаалжээ.
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.