Орон сууцны үнэ буурчээ
Монгол банкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны есдүгээр сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн 9-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.3 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.2 хувиар буурсан үр дүн юм. Ерөнхий индексийг эхэн үетэй харьцуулахад 4.0 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны 9-р сарын үр дүнтэй харьцуулахад 7.3 хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 14.4 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.3 хувиар өссөн үр дүнг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад 3.9 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3.7 хувиар буурчээ.

Хуучин орон сууцны үнийн индекс -7.0 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.07 хувиар өссөн, оны эхэн үетэй харьцуулахад 5.7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 10.3 хувиар буурсан үзүүлэлт юм.
 
  Ерөнхий Шинэ о/с Хуучин о/с
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ 1.3% 14.4% -7.0%
Өмнөх сартай харьцуулахад -0.2% 0.3% 0.07%
Оны эхэнтэй харьцуулахад -4.0% -3.9% -5.7%
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад -7.3% -3.7% -10.3%
 


ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4929 орон сууцны мэдээллийг хамрууллаа.
Монголбанк
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ард тvмэн! 2016-10-22 05:22:32
    Ажилгvй(наад зах нь нас хvйсээр ялгаварлана), Цалингvй(ажилтай нь ч тэр,ядаж л туршилтын хугацаа заана), Орлоггvй(татвараар дарамтлуулсаар дампуурна)!
    103.26.194.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Bata 2016-10-17 15:40:10
    nam zasgiin maani mergen udirdlagiin tod ilrel bolj bairnii une buurchee, uraa
    86.24.200.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Kkk 2016-10-17 08:29:05
    Kkk
    103.198.192.161
    Мэдэгдсэн Хариулах
  • 9898 2016-10-17 07:50:18
    Та бүхэн манайхаар үйлчлүүлээрэй. Манайх Рейкийн энергин бариа, бүтэн биеийн бариа, хуян хөөх бариа, бөөр,нуруу, элэг, ходоодны үйл ажиллагаа сайжруулах, тамир...
    202.9.42.43
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-10-17 07:39:05
    жил ирэх тусам орон сууцны үнэ улам унаж хашааны газар улам үнэд хүрэх нь тодорхойшдэ
    203.91.115.46
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-10-17 07:03:17
    суурь унэ хэд байсан юм . бичиж байгаач дээ.
    103.229.121.168
    Мэдэгдсэн Хариулах