Иргэний нийгмийнхэн Засгийн газрыг 100 хоногт хангалтгүй ажилласан гэж дүгнэв
Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд  Засгийн газрыг 100 хоногт хэрхэн ажилласныг дүгнэж,  хэвлэлийн бага хурал хийв.

Тэд Засгийн газрыг энэ хугацаанд хангалтгүй ажилласан гэж дүгнэж буйгаа хэвлэлийн хурлын эхэнд  онцоллоо.  Уналтад ороод байгаа эдийн засгаа аврах чиглэлээр юу ч хийгээгүй, дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын ханш өсөж байхад үүнийг ашиглаж чадахгүй байгаад Засгийн газрыг буруутгав.

Түүнчлэн 100 хоногт томилгооноос өөр зүйл хийгээгүй хэмээн тэд онцоллоо. Тодруулбал  “МАН олонх  болж Зас¬-гийн газар бай¬гуулж ажил¬ласан өнгөр¬сөн гурван са¬рын хугацаанд халаа сэлгээ, томилгооноос өөр юу ч хийсэнгүй. Одоо ч тэр нь үргэлжилж байна. 100 хоногт хийсэн ажил нь үүнээс хэтэрсэнгүй” гэж ярилаа. 

Мөн МАН-ынхан ард түмэн дэндүү тансаглаад улс орны  сөнөөчихлөө гэж сонгогчдоо гүтгэж харлуулсан. Ард түмнээ хэт жаргаж цэнгэж, идэж уулаа, одоо бүсээ чангал гэж гүтгэн  дайрах, далай их баялагтай улс атал төрөөс өгдөг жаал жуул юмаа тэглэх,  зээлийг зээлээр л төлнө гэж үглэх, дэлхийн цөмийн хөнөөлийг төвлөрүүлэх гэж зүтгэх гэдэг бол огтхон ч гарц биш. Гагцхүү эрүүл нийгмийн  бодлого л  Монгол орныг аварна, өөр юу ч биш.Гэтэл МАН-д эрүүл саруул ухаан, үйл ажиллагаа үгүй гэдэг нь өнгөрсөн 100 хоногт харагдлаа хэмээн Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг ярилаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-10-18 12:45:47
    бат зөв бичжээ уруугаа харсан уутны амыг 100 байтугай хоног засах байх урд идсэн хүмүүсийг гэр бүлийн хүмүүстэй нь хамт цаацлаажээ хятадууд шиг
  • өвгөн 2016-10-17 12:53:08
    улс орныг өрөнд өгч, өтөнд бариулахгүй бол, өвгөн миний шудраг тэтгэврийг 30 гаруй хувиар буруулахгүй байвал ......
  • зочин 2016-10-17 10:19:09
    ХААНТ ЗАСАГЛАЛ БИЙ БОЛОВ.
  • bat 2016-10-17 09:21:02
    Иргэний нийгэм юугаа мэддэг юм.Та нар тийм л их мэддэг байсан юм бол уутны ам уруугаа харахаас өмнө ярьж байх нь яасийн .МАН-ыг бүхэлд нь дэмжнээ....
  • zochin 2016-10-17 06:48:25
    ajil hiih hugatsaagaa har yum hiilgehgui doroos ni tiim ch bolohgui geed baahan shuumjilne alich nam garsan yag adil bson bn shuu shuumlegch nar ihedsen bn daa....
  • Зочин 2016-10-17 05:41:57
    ЗГ-ыг ИНБ дүгнэдэг бол УИХ-ын хэрэг байгаа юмуу, ЗГ 100 хоногт их юм хийсэн, наад зах нь "Хамаатан" хөтөлбөр, "Аз жаргалтай УБ" эссэ бичлэгийн болон Миссийн...
  • zochin 2016-10-17 05:33:53
    irgenii niigmiin baiguullaguud gej chuham yamar zorilgotoi yadag ulsuud baidag yum terniig sain oilgohgui yum.