DJ Үүрээ: Цагаан үдэшлэгт 15 мянган залуус нэгдэнэ
  Мянга мянган залуус нэгэн үдэш цагаан хувцасаар жигдэрдэг “Silence white” шоу энэ сарын 12-нд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд болох гэж байна. Жилдээ ганцхан удаа болдог энэхүү шоу нь Монголын орчин үеийн хөгжим сонирхогчдын дунд зохиогддог  хамгийн том арга хэмжээ юм. Үүнтэй холбогдуулан бид ерөнхий зохион байгуулагч Монгол микс прожектын DJ Үүрээтэй ярилцлаа.

-Цагаан үдэшлэг дэлхийн олон оронд болдог. Үүний гол утга санаа юу вэ?

-Эрх чөлөө, эв нэгдлийг уриалсан үдэшлэг байгаа. Монголд 9 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жил наадмын хоёр дахь өдөр буюу 12-нд болно. Түрүү жилээс эхлээд залууст хандсан наадмын хөтөлбөрт багтсан.  Electronic dance хөгжмийн хамгийн том бүжгийн үдэшлэг юм. Өнгөрсөн жил арав гаруй мянган хүн оролцож байсан бол энэ удаа 15 мянга гаруй залуусыг хамруулахаар төлөвлөж байна.

-Жил бүр шинэлэг байдлаар зохиогддог байгаа. Энэ жилийн онцлог?

-Энэ жил хөгжмийн дугаралтад ихээхэн анхаарсан. Дэлхийн стандартад нийцүүлэхийн тулд Германаас дуу хөгжмийн болон гэрлийн инженерүүд урьж ажиллуулж байна. Ерөнхийдөө дугаралтын хувьд дэлхийн стандартад нийцсэн шоу болно. Мөн энэ жил дан ганц бүжгийн үдэшлэг гэхээсээ илүүтэй загварын ертөнцийнхөнтэй хамтран ажиллаж байна. Коверыг “Сүүдэр” энимейшн, хувцас загваруудыг Доогий гээд загвар зохион бүтээгч хийж байна. Таксаа авсан эхний 2000 хүнд “Silence White” гээд цагаан өнгийн арьсан бугуйвч тараагдана. Зөвхөн бүжгийн үдэшлэг гэхээсээ загварын үдэшлэг байх болно. Наадмын үеэр монголд  жуулчид их ирчихсэн байдаг. Энэ үеийг далимдуулаад жуулчдад Монголчууд дэлхийн орчин үеийн хөгжмийг сонсож чаддаг гэсэн мессежийг хүргэх зорилготой байгаа юм.

-Наадмын албан ёсны хөтөлбөрт орж байгаа гэсэн. Нийслэлээс хэрхэн дэмжиж байна вэ?

-Нийслэл спонсор гэхээсээ илүүтэй таатай нөхцөл байдлыг нь бүрдүүлж өгч байгаа. Нийслэлийн Соёл Урлагийн газар бидэнтэй хамтарч ажиллаж байна.

-Маш олон мянган залуус нэг дор цуглах учир аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

-Мэдээж аюулгүй байдал дээр анхааралгүй яахав. Үүдэн дээр нийслэлийн цагдаагийн газраас харуул хамгаалалт гарна. Түргэн тусламж ч мөн байна. Дээрээс нь энэ арга хэмжээнд зориулсан 100 хамгаалагч ажиллана.

-Манай залуус цагаан хувцасаар жигдэрч ирэх нь хэр байдаг вэ?

-Ер нь бол үдэшлэгт 60 хувиас дээш цагаан хувцастай хүмүүсийг оруулна. Тэгэхээр бүгд л цагаан хувцастай байна гэсэн үг. Түрүү жил хашаа давж оролцсон залуус байсан. Энэ жил тийм асуудал дахин гарахгүй.

-“Монгол микс прожект”-оос гадна ямар уран бүтээлчид оролцох вэ?

-DJ нар голчлон бүжгийн хөгжим тоглоно. Ерөнхийдөө бүжгийн үдэшлэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн уран бүтээлчидтэй хамтарч хийсэн зүйлс ч байгаа. Тэдгээрийг ирээд сонсох боломжтой. “MMP”, “ТMF”, “Underground control”, “Show masters work” зэрэг олон багууд хамтарч оролцоно.

-“Монгол микс прожект” болон DJ Үүрээгээр сонин сайхан юу байна?

-Аав болчихсон ажлаа хийгээд явж байна.

Баярлалаа.

Ингээд өнгөрсөн жилийн “Silence white” шоуны зургуудаас та бүхэнд сонирхуулъя.
1077759_10151778871848566_245801131_o
1077759_10151778871848566_245801131_o
1077759_10151778871848566_245801131_o
1077759_10151778871848566_245801131_o
1077759_10151778871848566_245801131_o
1077759_10151778871848566_245801131_o
1077759_10151778871848566_245801131_o
1077759_10151778871848566_245801131_o
1077759_10151778871848566_245801131_o
1077759_10151778871848566_245801131_o
1077759_10151778871848566_245801131_o
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • aaa 2014-07-09 06:28:32
    MGL iin ohiduud ni ohin shig zaluuchuud neg er hun shig boloosoi!
    202.80.5.68
    Мэдэгдсэн Хариулах
  • xxxxxxx 2014-07-09 06:22:27
    Yagaad Mongold shownaas uur yum baidgui yum be? Zaluuchuudad zoriulsan uchnuun saihan bolovson zuils baigaa shde. Buun heden tolgoi hooson malnuudiin buugnurul, zaluus ni ohiduudiin urd saihan haragdah gesen hooson durakuud, ohiduud ni gej dajgui zaluu ha
    202.80.5.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-07-09 06:12:00
    bayan ailiin erx xuuxdiin ajil daa. Er ni uunii tsaad tald ix muu muuxai yum bdag yum shuu de. Xar tamxi zavxairal geed.
    202.170.69.194
    Мэдэгдсэн Хариулах