Дуучин Аделийн цомог дахин дэлхийг шуугиуллаа
Хүчирхэг хоолой, хөдөлмөрч байдлаараа дэлхий нийтэд танигдсан дуучин Аделийн гаргасан цомог нь хэдэн сая хувь борлогддог.

Тэгвэл түүний өнгөрсөн жил гаргасан “25” цомог Их Британийн дуу хөгжмийн түүхэнд хамгийн хурдан борлуулагдсан цомгоор тодорчээ. Уг цомог нь гарсан даруйдаа дэлхий даяар гурван сая хувь борлогдож байсан бол Их Британид эхний долоо хоногтоо 800 мянган хувь борлогдсон нь тус улсын түүхэнд байгаагүй дээд амжилтыг тогтоожээ. Ирэх он гэхэд тус цомгийн борлуулалт 20 саяд хүрэх төлөвтэй байгаа аж. Энэ хэрээр дуучин бүсгүйн ашиг орлого нэмэгдэх юм.

Сонирхуулахад, дуучин бүсгүй хүүхэд гаргасныхаа дараа нэлээд жин нэмсэн ч өдөрт уудаг хоёр ширхэг ёотонтой цайнаасаа татгалзсанаар итгэмээргүй үр дүнд хүрч чаджээ.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sss 2016-10-17 02:40:26
    saixan dyychin
    202.5.196.65
    Мэдэгдсэн Хариулах