Монгол улсад Орон сууц, нийтийн аж ахуйн салбар үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойд зориулсан, Улсын начин цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өнгөрсөн бямба гарагт боллоо.
Барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Монгол улсын шинэ начин Бадамсамбуугийн Ганхуяг найм даван түрүүлж, Б.Гончигдамба гарьд үзүүрлэлээ.
Их шөвөгт Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх, аралтай начин Амарзаяа, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, Алдар спорт хороо Ажнай дэвжээний бөх, улсын начин Ц.Одбаяр нар шалгарлаа.
Тавын даваа
1. Б.Гончигдамба у.г–И.Ёндонсамбуу у.ө.и.н
2. Б.Пүрэвсайхан у.з–Б.Сангисүрэн у.н
3. А.Цацабшир у.х –Х.Гантулга у.х
4. Т.Баасанхүү у.х –Бо.Батжаргал у.н
5. Б.Одгэрэл у.х –Б.Амарзаяа у.н
6. Б.Бат-Өлзий у.х –Б.Ганхуяг у.н
7. Ц.Одбаяр у.н–Б.Тайван а.а
Зургаагийн даваа
1. Б.Гончигдамба у.г–гоц мөргөсөн
2. Б.Пүрэвсайхан у.з –Б.Амарзаяа у.н
3. А.Цацабшир у.х –Б.Ганхуяг у.н
4. Ц.Одбаяр у.н–Бо.Батжаргал у.н
Долоогийн даваа
1. Б.Гончигдамба у.г–Ц.Одбаяр у.н
2. Б.Амарзаяа у.н –Б.Ганхуяг у.н
Наймын даваа
1.Б.Гончигдамба у.г –Б.Ганхуяг у.н
/үзүүрлэсэн/ /түрүүлсэн/
Дүзйийг Ё.Амарбаясгалан
2007 онд анх зохион байгуулагдсан Начин цолны хүндэтгэлийн барилдаанд Аварга Г.Эрхэмбаяр начин цолтой түрүүлж байжээ.
Б.Орхон
olloo.mn