King tower – Бизнес боломж
Монголын анхны 5000 айлын цогцолбор хотхон Deluxe Marshall Village–д бизнесээ өргөжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлж, түрээсийн мөнгөөр үл хөдлөх хөрөнгөтэй болох таатай нөхцлийг эрхэм бизнесмен та бүхэндээ бид санал болгож байна.

Deluxe Marshall Village хотхоны байршил:

Хотын төвөөс ердөө 3 км зайд, хотын хамгийн үнэ цэнэтэй таатай бүсэд байрлах тансаг зэрэглэлийн хотхонд худалдаа үйлчилгээгээ эрхлэн зөвхөн Deluxe Marshall Village хотхон төдийгүй, ойролцоох төвлөрсөн хотхонууд болох Encanto, Хүннү 2222, Japan town, River garden зэрэг хотхонуудын чанарыг эрхэмлэгч оршин суугчдад давхар хүрэх ухаалаг бөгөөд алсын хараатай байршил юм.

 “Deluxe Marshall Village” тансаг зэрэглэлийн хотхоны урд хэсгээр 0,07 га хувийн эзэмшлийн газартай хаус, дунд хэсгээр 2-3 айлын таун хаус болон 6 давхар элит орон сууцнуудтай бөгөөд хотхоны хойд хэсгээр 5 одтой зочид буудлын стандартаар цогцлоож буй 12-16 давхар “Luxury King Tower Apartment” байрлаж байна.


Нийт 20 га талбайд 5000 айлын ойролцоогоор 15000 хүн амьдрах амины болон нийтийн орон сууцнуудтай бөгөөд оршин суугчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүх төрлийн худалдаа үйлчилгээний төвүүдийг  цогцлоож эхлээд байна.

Таны бизнесийг өргөжүүлэх, өргөн сонголт бүхий үйлчилгээний талбай
 
Шинэ бүтээн байгуулалт сүндэрлэж буй Хан-Уул дүүрэгт  байрлах манай хотхоны хувьд цаашдаа 2025 он хүртэл өрнөх бөгөөд хотхоны оршин суугчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн гэр ахуйн тавилганы худалдаа, хими цэвэрлэгээний хүлээн авах цэг, кофе шоп, хүүхдийн тоглоомын төв, фитнесс зэрэг үйлчилгээний төвүүдээс гадна та өөрийн  хүссэн үйлчилгээг Luxury King Tower Apartment-ын нэгдүгээр давхарт байрлах үйлчилгээний талбайнаас сонголтоо хийн, ажиллуулах бүрэн боломжтой.
 
Эрхэм бизнесмен та 54-300 мкв талбай бүхий үйлчилгээний талбайнаас сонголт хийх боломжтой:


Урагшаа харсан цонхтой 65 мкв талбай бүхий үйлчилгээний талбай



Хойшоо харсан цонхтой 176 мкв талбай бүхий үйлчилгээний талбай

Хойшоо харсан цонхтой 89 мкв талбай бүхий үйлчилгээний талбай
 
Бүх үйлчилгээний талбайруу голын төв хаалгаар орох ба таны сонгосон үйлчилгээний талбайнаас хамааран барилгын баруун, зүүн, хойд талд  байрлах нэмэлт гадна хаалгыг зөвхөн та эзэмших боломжтой юм. Ингэснээр үйлчлүүлэгчид төв хаалгаар болон нэмэлт хаалгаар давхар үйлчлүүлэх давуу талтай.

Төв хаалгаар таныг угтах үйлчилгээний талбайн харагдах хэсэг

2
талаас орох боломжтой үйлчилгээний талбайн гадна үүдний хэсэг







 
Үйлчилгээний талбайн баруун болон зүүн талд гэр ахуйн тавилганы худалдаа, зүүн хойд болон баруун хойд хэсэгт банк, оффис, эмийн сан, хими цэвэрлэгээний хүлээн авах, фитнес клуб болон оршин суугчдад шаардагатай бусад төрлийн бизнесийг бид дэмжин ажиллахад бэлэн байна.

Оршин суугчдад шаардлагатай байгаа үйлчилгээний төвүүдийн жишиг байршил

Яагаад
Luxury King Tower Apartment-д бизнесээ өргөжүүлэх хэрэгтэй вэ?


1. Ирээдүйд өсөх ашигтай зах зээл:
 
Худалдаа хийх байршлаа сонгохдоо зах зээлийн хувьд одоо ч ирээдүйдч улам өсөх байршлыг сонгох нь бизнесмен хүний хувьд ухаалаг шийдвэр. Хотхоны ерөнхий төлөвлөгөөний ердөө 30% хэрэгжууд байгаа бөгөөд жил ирэх тусам 500-1000 оршин суугчид нэмэгдэх учир ирээдүйд өсөх ашигтай зах зээл юм.


Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эх үрсийн баярын арга хэмжээний үеэр

 
2. Үйлчилгээ эрхлэгчид зориулсан нэмэлт орц гарц шийдэгдсэн:

Luxury King Tower Apartment-ын нэгдүгээр давхарт үйлчилгээний зориулалтын талбай байрлах бөгөөд эрхэм бизнес эрхлэгчиддээ зориулан Хүннү хорооллын замаас шууд орох нэмэлт орц, гарцыг  зогсоолын хамт шийдэж өгсөн.



3. Түрээсийн төлбөрөөр Үл хөдлөх хөрөнгөтэй болох ухаалаг алсын хараа:

Бизнесмен та сар бүр түрээс төлж, үргүй зардал гаргаж байна уу... Хэрэв тийм бол бидний санал болгож буй үйлчилгээний сонгосон талбайн төлбөрөө 10-30% урьдчилж төлөөд, үлдэгдэл төлбөрөө 3 жил хүртэлх хугацаанд бизнэсээ эрхлэнгээ хүүгүйгээр төлөх таатай боломжийг санал болгож байна.
 
 
4. Өөрийн эрхэлдэг бизнесээр хамтран ажиллах  уян хатан боломж:

Бизнесмен та сонгосон үйлчилгээний талбайн төлбөрийн тодорхой хувьд өөрийн эрхэлдэг бизнес болон шинэ загварын автомашин оролцуулах боломжтой бөгөөд үлдэгдэл төлбөрөө 3 жилийн хугацаанд хүүгүйгээр төлж харилцан ашигтай хамтран ажиллах саналыг битгий алдаарай.

Luxury King Tower Apartment үйлчилгээний төв хаалга
 
5. 24 цагийн камержуулсан нэгдсэн харуул хамгаалалт:

Таны бизнесийн үндсэн хөрөнгийг найдвартай байдалд бид санаа тавих бөгөөд орон сууцны дотор болон гадна 24 цагийн камержуулсан нэгдсэн харуул хамгаалалттай.
 

Luxury King Tower Apartment-д байрлах харуул хамгаалалт


Хотхоны гадна хамгаалалт Дэлгэрэнгүй мэдээллийг:

 
Twitter хаяг:  Deluxe_marshall
Facebook хаяг: DeluxeMarshallVillage
Холбоо барих утас:  99997063, 91114064, 88113067
Веб сайт:   www.kingtower.mn,    www.marshallvillage.mn
Хаяг: Их тэнгэрийн амруу явах замд, Маршалын гүүрний хойд талд 
 

 
Бусдад түгээх
  • gplus