Зика вирус Ази тивд тархаж болзошгүйг анхааруулав
Шумуулаар дамждаг "зика" вирус Ази тив даяар тархах эрсдэл өндөр хэвээр байна гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага анхаарууллаа."Зика" вирусийн халдвар авсан хэдэн зуун тохиолдол Сингапурт бүртгэгдээд байгаа бол уг вирусийн халдварын улмаас хэт жижигхэн толгойтой хүүхэд төрсөн хоёр тохиолдол Таиландад гарсан байна.

Шумуулаар дамждаг энэ вирусийн халдвар дэлхийн 70 улс оронд, тэдгээрийн дотор Ази-Номхон далайн бүс нутгийн 19 улсад тархаад байгаа ажээ.Филиппиний нийслэл Манила хотод болж буй ДЭМБ-ын бүс нутгийн жил тутмын уулзалтын үеэр тус байгууллагын захирал Маргарет Чан хэлэхдээ "энэ вирусийг устган дарах арга замуудыг шинжээчид хайсаар байна" гээд "харамсалтай нь, олон чухал асуултанд эрдэмтэн судлаачид хариулт өгч чадахгүй байна" гэв.

Насанд хүрсэн хүн "зика" вирусийн халдвар авсан тохиолдолд ноцтой хүндрэл гарахгүй боловч жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг байна. Энэ вирус 2015 оны хавраас Бразилд тархаж эхэлсэн билээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.