Баянзүрх дүүргийн товчооны задгайн айлууд тогтой боллоо
Энэ оны байдлаар нийслэлийн хэмжээнд гэрэл цахилгаангүй болон стандартын бус цахилгаан хангамжтай 8231 айл өрх бий гэх судалгаа Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д бий. Эдгээр айл өрхийг цахилгаанд холбох ажлыг Эрчим хүчний яам есдүгээр сараас эрчимтэй хэрэгжүүлж эхэлснээр энэ сард 22 байршлын1562 айл өрх цахилгаанд шинээр холбогдлоо. Эдгээрийн нэг хэсэг болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд харьяалах Товчооны задгайн хоёр зуу орчим айлын цахилгааны асуудал өнөөдөр шийдэгдэж байна.  

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд шинээр шугам татах, дэд станц барих барилга угсралтын ажлыг Мөнх Номгон ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд хөрөнгийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 2016 оны техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн юм. Нийт 110.4 сая төгрөгийн төсөвт өртгөөр баригдаж, ашиглалтад орж буй энэ дэд станцад 96 айл шинээр холбогдсон. Энэ айлууд цахилгаанд шинээр холбогдсоноор стандартын бус цахилгаанаар хангагдаж байсан ойролцоох 100 орчим айлын цахилгааны хүчдэл сайжирч байна.  

Гэрэл цахилгаангүй айл өрхүүдийг нийтийн сүлжээнд шинээр холбох ажлыг Эрчим хүчний яамнаас ирэх онд эрчимтэй шийдвэрлэхийг зорьж, шаардлагатай байгаа 12.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2017 оны улсын төсөвт тусгуулахаар төлөвлөсөн байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.