Ирэх долоо хоногт хоёр өдөр архи худалдахгүй
Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр энэ сарын 19-нд болно. Энэ өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй юм байна.

Мөн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу энэ сарын 19, 20-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хоригложээ.

Түүнчлэн энэ өдрүүдэд гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүд ажиллуулахгүй байх үүрэг өгчээ. Эдгээрийг амралтын хуваарьт өдрөө нөхөж ажиллах чиглэл өгсөн байна.
 
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • СОНГУУЛАГЧ БА СОНГОГЧ 2016-10-15 05:55:39
    ТЭГЭЭД ЯАЖ ЯЛАЛТАА ТЭМДЭГЛЭЖ ЯЛАГДЛАА ТАЙЛАХ ЮМ БЭ?
    202.72.245.207
    Мэдэгдсэн Хариулах