Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр”
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2008 онд жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан билээ. Жил бүр уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог бөгөөд гараа савандаж угаах нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэдэг. 

Энэ жилДэлхийн гар угаах өдрийг “Гараа савандаж угааж хэвшицгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.  

Жил бүр дэлхийн 100 гаруй улсын 200 сая хүн энэхүү өдрийг тэмдэглэхэд оролцдог бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил болон хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр явагддаг.

Хүний эрүүл мэндэд нөлөөлөх олон хүчин зүйлүүдээс амьдралын хэв маяг 50-70 хувийг эзэлдэг болохыг ДЭМБ-аас тогтоосон байдаг ба эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, гараа тогтмол, савандаж угаах дадлыг хэвшүүлэх нь эрүүл мэндээ  хамгаалахад  оруулж буй том  хувь нэмэр болох  юм.   Хүн амд гар угаах дадлыг хэвшүүлэх нь хүний зан үйлийг өөрчлөх болон ус ариун цэвэр, эрүүл ахуйн тулгамдсан асуудалд хамаардаг.

2016 оны байдлаар дэлхий дээр 5 хүртэлх насны  5,9 сая хүүхэд нас барсны  9 орчим хувь нь суулгалт өвчний шалтгаантай байна. Гараа савандаж угаах энгийн аргыг хэвшүүлснээр энэхүү нас баралтыг 50 хувиар бууруулах боломжтой  ба гараа савандаж угааснаар зөвхөн суулгалт өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй уушгины хатгалга, бусад халдваруудаас сэргийлэх боломжтой нь тогтоогджээ.

Гараа савандаж угаахад 3,35 ам доллар зарцуулж байгаа нь ариун цэврийн байгууламжийг сайжруулахад зарцуулж буй 11 ам доллар, усан хангамжид зарцуулж буй 200 ам доллар, дархлаажуулалтанд зарцуулж буй мянга мянга ам доллартай ижил хэмжээний эрүүл мэндийн үр ашгийг үзүүлдэг байна.

НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гараа 20 секундын хугацаанд угаах шаардлагатай гэж зөвлөсөн байдаг бол ДЭМБ-аас 20 секунд нь зөвхөн гараа савандаж угаах хугацааг хэлж байгаа бөгөөд харин 40-60 секундын хугацаанд угаах нь гараа усаар зайлах, савандаж угаах, дараа нь зайлах, хатаах гэсэн үе шатуудыг бүгдийг нь багтаасан гэж тайлбарласан байдаг.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн ЕБС-ийн сурагчдын дундгараа савандаж угаахыг хөхүүлэн дэмжиж, сурталчлах, ач холбогдлыг нь ойлгуулах болон гар угаах дадлыг хэвшүүлэх ажлыг өрнүүлэхэд ерөнхий боловсролын сургуулийн эмч нарын чадавхийг сайжруулах,  эцэг эх, асран хамгаалагч нарын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сурагч 2019-10-13 10:00:26
    Улам дэлгэрэнгүй мэдээлэл байлгаж болохгүй юу? Өөр илүү содон сонин сонирхолтой гоё мэдээлэл оруулая аа