Хайс, хашлагуудыг угаалаа
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын Албаны дарга Т.Гантөмөрийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ есдүгээр сарын 28-ны өдрөөс энэ сарын 13-ны өдөр хүртэл “Нийтийн эзэмшлийн тоноглол арчлалтын ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө”-гөөр Баянзүрх дүүрэгт 807780 мкв, Чингэлтэй дүүрэгт 256642 мкв, Сүхбаатар дүүрэгт 821752 мкв, Баянгол дүүрэгт 544020 мкв, Хан-Уул дүүрэгт 1091760, Сонгинохайрхан дүүрэгт 1352200 мкв, Сүхбаатарын талбайн 102400 мкв, нийт 4930574 мкв нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллалаа.

Уг удирдамжийн дагуу Тохижилт үйлчилгээний албаны 12 хэсгийн, 215 зам талбайн үйлчлэгч болон ногоон байгууламжийн ажилтнууд өөрийн хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж талбай, алслагдсан замыг цэвэрлэж, гарсан хог хаягдлыг өдөр тутам 12 машинаар тээвэрлэв. Мөн Эрчимжүүлсэн ажлын хүрээнд нийт 22 гудамжинд зам цэвэрлэгээний зургаан машин, долоо хоногт 3 удаагийн давтамжаар замын нуухын цэвэрлэгээг хийсэн байна.

Нийтийн эзэмшлийн тоноглол арчлалтын хүрээнд 231 ширхэг сандал, 5276 ширхэг авто замын тусгаарлах хайс хашлага, 316 ширхэг хогийн савыг угааж, авто зам болон ногоон байгууламжаас гарсан 1080,109 тн хог хаягдлыг тээвэрлэлээ гэж “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-10-14 08:51:30
    Олон хүн ч малаас дор юмдаа, мал бол хог хаяхгүй шүүдээ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах