Орос инженер таблет зохион бүтээжээ
ОХУ цэргийн таблет компьютер зохион бүтээжээ. Тус компьютерийг Оросын мэдээллийн технологи, үйлдлийн систем судалгааны төвийн инженер зохион бүтээсэн бөгөөд “Рупад” гэж нэрлэсэн байна. Цэргийн зориулалттай, нэг GB-ын санах ойтой өндөр үзүүлэлт бүхий тус таблетийг ус, тоос шороо, цохилт, доргилтод тэсвэртэй байхаар тооцоолон бүтээжээ. Таван мегапикселийн нарийвчлалтай 0.3 Dual core процессортой хоёр камераар тоноглогдсон энэхүү шин төхөөрөмжийн зохион бүтээгч Дмитрий Петровын хэлж байгаагаар мэдээллийн аюулгүй байдлыг  хангахад чиглэгдсэн олон чанараар энгийн компьютеруудаас ялгарах аж.
 
Мөн ус, тоос шороо, цохилт, доргилт зэргээс хамгаалах системийг хийж өгсөн нь гол онцлог нь юм байна. Түүнчлэн усан дотор нэг метрийн гүнд 30 минут, агаарын 55 хэмийн халуунд ч хэвийн ашиглах чадвартайгаар барахгүй хоёр метрийн өндрөөс унагахад ямар ч эвдрэл гарахгүй гэнэ. Оросын хууль сахиулах байгууллагаас аль хэдийнэ захиалга авч эхлээд байгаа бөгөөд 10-20 туршилтын загварыг гаргаад байгаа аж. Нэмж хэлэхэд микрофон, камер, спикер, GPS хийгээд ялангуяа 3G-д холбогдох боломжтойгоороо давуу талтай юм байна.
Ммонголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.