Уран дархны урлагийг дэмжих тухай зарлиг гардуулах ёслол боллоо

Ерөнхийлөгчийн 2016 оны наймдугаар сарын 9-ний өдөр гаргасан Уран дархны урлагийг дэмжих тухай 115 дугаар зарлигийг гардуулах ёслол өнөөдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан уг зарлигийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь, МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь, Монгол дархны “Түмэн эрдэнэс” холбооны тэргүүн С.Батзоригт нарт гардуулан өгөв.

Зарлиг гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт үндэсний хэл, соёл, заншил, түүхээ эрхэмлэн дээдлэх чиглэлийн олон үйл ажиллагаа явуулахаар багтаасан.  

Энэ хүрээнд монгол үндэсний сонгодог өв болох уран дархны урлагийг өвлөн уламжлах, хадгалан хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 8 дугаар сард зарлиг гаргасан.

Энэ зарлигийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дархан” үзэсгэлэнг 3 жилд нэг удаа, 7 дугаар сарын эхний 15 хоногт багтаан зохион байгуулж байхаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох төрийн бус байгууллагад үүрэг болгосон. Энэ чиглэлийн үзэсгэлэнгүүдийг тодорхой хэмжээнд зохион байгуулж ирлээ.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг цаашид хамтран ажиллах тодорхой зорилготойгоор холбогдох байгууллагуудад албан ёсоор гардуулж байна”  гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр гаргасан Уран дархны урлагийг дэмжих тухай 115 дугаар зарлигт “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн есдүгээр зүйлийн 1, Соёлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн зарлиг болгох  нь:

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дархан” үзэсгэлэнг 3 жил тутамд нэг удаа, долдугаар сарын эхний 15 хоногт зохион байгуулж байхыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох төрийн бус байгууллагад даалгасугай.
  2. Монгол үндэстний сонгодог өв-уран дархны урлагийг өвлөн уламжлах, хадгалан хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх; уг салбарт идэвхтэй ажиллаж буй иргэдийг хөхиүлэн дэмжиж байхыг холбогдох төрийн байгууллагад даалгасугай.
  3. Монгол уран дархны урлагийг өвлөн уламжлах, хадгалан хамгаалах,  судлан шинжлэх үйлсэд идэвх, санаачилгатай ажиллахыг шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн байгууллага, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагад уриалсугай” гэжээ.

president.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-10-14 07:36:43
    Энэ ч ёстой яршиг байнаа урлаг саёлын болон ТББ-ын л хийх ажил байна, заавал зарлиг гаргах хэрэг юу байна хүзүүгүй толгой Америкийн тагнуул минь