Өнөөдөр болох үйл явдлууд
08:40 цагт: “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх Дээд боловсролын сургалтын байгууллага ба үйлдвэрлэлийн түншлэлийг хөгжүүлэх төслийн батламж гардуулах ёслол БСШУСЯ-ны 401 Ёслолын танхимд болно. Батламж гардуулах ёслолд Ж.Батсуурь Сайд, АХБ-ны суурийн төлөөлөгч Ёлонда нар оролцоно.

09:00 цагт: Төрийн ордны Их танхимд Хуульчдын холбооны ээлжит бус их Хурлын нээлт болно. Хурлаар удирдах зөвлөлөө сонгоно.

09:00 цагт: МҮЭСТО-нд "Хүн бүрт зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг олгоё" сэдэвт зөвлөгөөн болно. Хүний үндсэн эрх, зохистой хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хүрээнд тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтын талаар хэлэлцэнэ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МХЕГ, МҮЭ, МАОЭНХ хамтран зохион байгуулна.

09:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Япон улсын JICA олон улсын байгууллагын "Улаанбаатар хот дах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх" төслийн багтай хамтран Япон Монголын төвд  Хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж, амьдрах орчин нөхцлийг сайжруулах, орон сууц, барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр, төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулна.

09:30 цагт: Харааны Бэрхшээлтэй Хүүхдийн 116-р тусгай сургууль нь харааны бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгодог улсын хэмжээний ганц сургууль юм. Өнөөдөр тус сургууль дээр хараагүй хүүхдүүдэд зориулсан БРАЙЛЬ ХЭВЛЭХ ЦЕХИЙН нээлтийн үйл ажиллагаа болно.

10:00 цагт: ХӨСҮТ-д "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно.

11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд  НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс нийслэлийн Засаг даргын 100 хоногийн талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Үе үеийн уншигчдын дунд “Горькийн” нэрээрээ алдаршсан номын сан 70 жилийн ойн баяраараа дахин үүд хаалгаа нээж, уншигчдаа хүлээж авахад бэлэн боллоо. Нээлтийн үйл ажиллагаа Горькийн номын сангийн байранд болно.

11:40 цагт: "Мошеа эко энержи" ХХК -наас барих сэргээгдэх эрчим хүчний 50МВ-ын нарны цахилгаан станц барих ажлын шав тавих ёслолын арга хэмжээ Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшгийн хөндийд дэх шинэ нисэх буудлын ойролцоо болно. Ёслолын ажиллагаанд салбарын яамны удирдлагууд оролцоно.

12:00 цагт: "Харц хатан" дуулалт жүжгийн талаар УДЭТ-аас мэдээлэл хийнэ.

13:00 цагт: БХИС-ийг үндэслэгч жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, түүхт 95 жилийн ойг тохиолдуулан зарим алба хаагчдыг Төрийн дээд одон медаль болон салбарын шагналаар шагнасныг гардуулах үйл ажиллагаа Батлан Хамгаалах Их Сургууль дээр болно.

14:00 цагт: Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд "Эмчилгээний гоо засал, гоо сайхны нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг, гоо сайхны салонуудад хийгдсэн хяналт шалгалтын үеэр илэрсэн зөрчил, цаашид анхаарах асуудлууд"-ын талаар шалгагдсан аж ахуй нэгж байгууллагуудад хандсан сургалт зохион байгуулна.

15:00 цагт: “ДАЙЧИН ГҮРНИЙ ДОТООД ЯАМНЫ МОНГОЛ БИЧГИЙН ГЭРИЙН ДАНС”-НЫ ЭХ БИЧГИЙН ЦОГЦ СУДАЛГАА” ТӨСЛИЙН НЭЭЛТ болно. МУИС-ийн Хичээлийн 2-р байр, 439 тоот танхим.

16:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд сонгуулийн үеэр сэтгүүлчдэд тулгамддаг бэрхшээл, боломж сэдэвт 2016 оны УИХ, НИТХ-ын сонгуулийн мэдээллийн мониторинг, сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгын үр дүнгийн хэлэлцүүлэг болно.

18:00 цагт: Шүүдэр дундуур УСК-ны улаас хивсний ёслол Шангрила IMAX-т болно.

Өнөөдөр ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР

Жил бүрийн аравдугаар сарын 14-нд Дэлхийн стандартын өдөр тохиодог бөгөөд Монгол Улсад 1997 оноос хойш энэ өдрийг Стандарт, Хэмжил зүйн ажилтны өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ 2016 онд Олон Улсын Цахилгаан Техникийн Комисс, Олон Улсын Стандартын Байгууллага, Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагаас дээрх өдрийг “Стандарт итгэлийг төрүүлнэ” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Үүнтэй холбогдуулан Стандартчилал, Хэмжил зүйн газар “Стандарт итгэлийг төрүүлнэ” сэдэвт семинарыг өнөөдөр Стандарт, хэмжил зүйн газарт зохион байгуулна. Уг семинарт СХЗГ болон бусад холбогдох салбарууд аж ахуйн нэгж байгууллагууд оролцон илтгэл тавих юм.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.