“Саусгоби сэндс”  Монголын төрийг хэзээ хохиролгүй болгох вэ
Монгол төр хэтэрхий энэрэнгүй юм. Үүний нэг жишээ бол  татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлсэн явдал юм. 

“Саусгоби сэндс” компанийн ажилтан Ж.Капла тэргүүтэй бүлэг хvүмүүсс Монгол Улсад төлөх ёстой 35.2 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэргээр ял шийтгүүлээд байсан ч Ерөнхийлөгч өршөөсөн. Тухайн үед буюу Ж.Каплаг шоронд байхад нь Улаанбаатар хотын засаг дарга Э.Бат-Үүл эргэж байв. Эрх баригчид “Америкийн иргэнийг хорьж болохгvй” гэж ирээд өмгөөлж хамгаалаад сүйд болж байсан. Эцэст нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрх мэдлээ ашиглан, Монгол Улсын хэд хэдэн хуулийн заалтыг зөрчин Ж.Каплад уучлал үзүүлэн, суллаад явуулчихсан. 35.2 тэрбум төгрөгийн хохирлыг нь ч төлүүлэлгүй санд мэнд гадагшаа гаргасан.

Тэгвэл эрхэм Ж.Каплагийн үлдээсэн өрийг хэн төлөх вэ. Хэзээ энэ мөнгө төрийн дансанд орж, төр хохиролгүй болох вэ?

Үйл явцыг эргэн сануулахад, “Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал асан, АНУ-ын иргэн Ж. Капла, санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарын татвараа төлөөгүйн улмаас 35 тэрбум төгрөгийн өр үүссэн.

Тухайн үед Ашигт малтмалын газрын дарга М.Ариунбаяр 2012 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр мэдэгдэл хийж, “Саусгоби сэндс” компанийн нэр дээр байсан бүх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлснээс энэ хэрэг эхэлсэн байдаг юм. М.Ариунбаяр тусгай зөвшөөрөл цуцлах болсон шалтгаанаа тухайн үед “Саусгоби ресурс” нь хяналтынхаа хувьцааны 57.6 хувийг хятадуудад 889 сая ам.доллараар худалдах гэж байсан гэдэг мэдээлэл гарсан учраас гэж тайлбарлаж байв.

“Саусгоби сэндс” нь “Айвенхоу майнз”-ын эзэн Роберт Фрийдландын эзэмшилд байдаг “Саусгоби ресурс” компанийн 100 хувь охин компани бөгөөд 2012 оны дөрөвдүгээр сар бол Роберт Фрийдланд Оюутолгойн хувьцааны хяналтын багцыг авч үлдэхийн төлөө Рио Тинтотой шүүхдэхэд тулж очоод байсан эгзэгтэй үе юм. Оюутолгойн хяналтаа хадгалахын тулд өөрөө мөнгө олж Рио Тинтогийн хөрөнгө оруулалтыг хязгаарлах зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд үүний тулд өөрийн эзэмшилд байдаг охин компаниудынхаа заримыг зарж байсан нь үнэн юм. 

“Моннис” тауэрт байрлах “Саусгоби сэндс” компанийн оффисыг 2012 оны тавдугаар сарын 7-ны шөнө АТГ битүүмжилсэн байдаг.

Тус компанийн санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийхэд онц их хэмжээний буюу 35 тэрбум төгрөгийн татвраас зайлсхийсэн, удирдлагуудыг нь 6.1 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг “угаасан” байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн учир ийнхүү битүүмжилсэн байдаг. Компанийн гүйцэтгэх захирал асан, АНУ-ын иргэн Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарыг мөн оны тавдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Монгол Улсаас гарч явахыг хориглосноор энэхүү хэргийг албан ёсоор шалгаж эхэлсэн удаатай. Тус компанийн мэдэлд байсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Овооттолгойн уурхайн үйл ажиллагааг ч бүрэн зогсоох шийдвэр гарсан.

Гэвч 2012 оны аравдугаар сар. Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг нарт ногдох хэргийг хэлэлцэх явцад “Саусгоби сэндс” компанитай холбоотой хэргүүд илчлэгдсэн. АМГ-ын экс удирдлагууд “Саусгоби сэндс”-ийг хясан боох замаар авлига авч, хуулийн дагуу цуцлагдах ёстой байсан дөрвөн лицензийг цуцлаагүй болох нь тогтоогдсон юм. “Саусгоби сэндс”-тэй холбоотой татварын маргаан ч гэсэн олны анхааралд дахин орж ирсэн юм. Компанийн хуулийн зөвлөх Сара Армстронгийг энэ хэрэгт холбогдуулан шалгасан ч сүүлд хэрэгсэхгүй болгосон. Арай хожуухан нь “Авлига авсан” гэх Д.Батхуягийн хэрэг ч хэрэгсэхгүй болсон билээ.

Хэргийг шалгах явцад 6.1 их наяд төгрөгтэй тэнцэх мөнгийг угаасан гэх хэрэг нь тогтоогдоогүй учир 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хэрэгсэхгүй болгов. Харин их хэмжээний татвар нуун дарагдуулсан болох нь  тогтоогдлоо.
Ингэж барууны хөрөнгө оруулагчид их хэмжээний татвараас төлөхөөс бултан зайлсан байна гэдгийг манай улсын шүүх цагдаагийн байгууллага 3 жилийн турш шалгаж байж тогтоосон. Маш их хүч хөдөлмөр зарцуулж байж шалгаж тогтоосон.
Эдийн засгийн нөхцөл байдал түүхэн дэх хамгийн хүнд ирээд байгааг ард түмэн онцлон сануулах түшээд ч олон байна. Монгол улсын газар нутагт үйл ажиллагаа явуулж , тэрбум тэрбумаар нь өр тавьчхаад ажигч үгүй хил даваад явчихсан Ж.Капла өрөө хэзээ барагдуулах вэ? Түүнд Ерөнхийлөгч уучлал үзүүлснээс хойш жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Ж.Капла өрөө төлөх эсэх талаарх мэдээлэл ч алга. Усанд хаясан чулуу шиг Монголын шүүхээр тохуурхаад алга боллоо.

Төсвийн алдагдлыг нөхөх аргын тухай МАН-ынхан өдөр шөнөгүй ярьж, арга саам хайж байна. Тэгвэл Ерөнхийлөгчийн уучилсан Ж.Капла гэгч нөхөр таны бүхний жишээ татах дуртай өчнөөн сургуулийн цэцэрлэгийн мөнгийг халаасалж аваад алга болчихсон байгаа гэдгийг сануулах нь илүүц биз. Шүүхийн шийдвэр ёсоор бол МОНГОЛ УЛС Ж.Капла гэгч нөхрөөс 35.2 тэрбум төгрөг авах ёстой.
 

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol uls 2016-10-16 06:40:29
    Mongol uls gej baigaa bol tagnuul. Shuhtei uchir Kapla bariih asuudalgiu. Bayr l hoorhii hamraa hugaluulah baihdaa.
    37.48.4.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-10-16 02:58:06
    Дэмжиж, чолоолж, иргэж байсан дарга нар энэ хулгайч нарыг олж ог. Эс бол хувааж тол
    27.123.213.234
    Мэдэгдсэн Хариулах
  • элий дороо үх хат сөнө 2016-10-15 01:26:18
    монгол газар элбэг нэртэй хомосдол хувалз атгаг хүн аалз газар шороо байгаль эхийн өрийг урж цөлмөгч бэрд төржээ.Монгол газар эх хүн зоныг өрөнд идүүлж өтөнд ба...
    202.9.40.191
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-10-14 09:00:07
    . Одоо уурхайг нь зогсоож байгаад дансуудыг нь хааж байгаад төлүүлээч. Элбэгдорж оо эх орноо хайрлах хайр чинь хэтрээд л байна даа
    202.5.194.26
    Мэдэгдсэн Хариулах
  • өбыа 2016-10-14 04:02:16
    Ц.Элбэгдорж ерөнхийлөгч өөрөө төлөх байлгүй. бууж ирээд хөлөө гозолзуулахаараа төлөх байлгүй
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах
  • 33 2016-10-14 02:50:49
    Компаний татварын өрийг захирал нягтлангаар төлүүлэх гээд байдаг нь уг компанийг хариуцлагаас бултуулах арга шүүдэ.лицензүүд нь өрөндөө ав л даа
    112.72.9.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-14 02:42:54
    Юу асуух, асуухгүйг социализмын үе шиг цаанаас нь Тамгын газраас нь чиглүүлээд өгдөг болсон шүүдээ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-10-14 02:33:07
    манай сэтгүүлч нар саяхан Ц.Элбэгдорж ерөнхийлөгчтөй уулзахдаа энэ тухайг нь асуусан хүн байхгүй юм байх даа.Үүний хариуг Элбэгээгээс өөрөөс нь асуумаар байна.....
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах
  • Бизнес 2016-10-14 01:21:46
    Хоцрогдсон хуулийн байгууллага хүчээр хэрэг тулгаж яллаад ард түмэн нь түүнд нь итгээд. Хөгжих боломж байхгүй бндаа.
    103.57.92.248
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-14 01:10:05
    Элбэгдорж, Бат үүл хоёроос тэнцүү хэмжээгээр гаргаж төлүүл, төлөхгүй бол шоронд хий, эсвэл Америк, Филиппин рүү нь хөөгөөд явуул
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
    • emeegees hariult 2017-11-22 10:43:41
      Hvnii vg oilgodoggvi uls toriin heneeten mini eronhiilogch thorond horihgvi. harin oroo zaabal tol gesendeg. Harin thiidber gvishetgegch nar ajlaa hiigeegvi.
      103.229.120.84
      Мэдэгдсэн Хариулах