С.Ганбаатар бас “хусуулав”
УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг жил бүр үсээ хусуулдаг гэдгийг сонгогчид нь андахгүй. Парламентын танхимд “гялтгар” толгойгоор гоёж суудаг түүнийг яагаад үсээ байнга хусуулдаг талаар гишүүд асуухад жилдээ нэг үсээ авахуулж, тархиа амраах нь биед сайн. Хүний толгойны үс маш их ядраадаг тиймээс жилдээ нэг толгойгоо амрааж байхад гэмгүй хэмээн хариулж байсан гэдэг.

Тэгвэл, эрхэм гишүүний энэ аргыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэрэгжүүлжээ. Тэрбээр, өнөө жилийн наадмаар гангарах дээл, бүрхээ сонгосон бөгөөд түүндээ тохируулан үсээ хусуулсан гэнэ лээ. Бүтэн жилжингээ ядарсан толгойгоо амраахаар Р.Амаржаргал гишүүнээс суралцсан бололтой. Дашрамд дурьдахад, эрхэм гишүүн энэ зун Цэцтэй “дайн” зарлахаар болсон гэнэ. Тэрбээр, маш олон асуудлаар Цэцэд хандаж, зуны завсарлагааныг үр бүтээлтэй өнгөрүүлэхээр зэхжээ.

Үндсэн хуулийн Цэц Үндсэн хууль зөрчихөөс сэргийлэх манах ёстой атал хуулийг зөрчсөн үйлдлүүдийг огтхон ч хэрэгсэхгүй байгаад бие даагчид шүүмжлэлтэй хандаж энэ асуудлыг хөндөхөөр болжээ. Мөн Сонгуулийн тухай хуулийн холимог системийг дэмжихгүй байгаа бөгөөд намын нэрийн ард нуугдаж байгаа нь төр ард түмнийг холдуулах шалтгаан болж байна гэж үзсэн байна. Түүнчлэн, Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн ч хариу өгөхгүй байгаа учраас энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах гэнэ. УИХ-аас Монголбанкны Ерөнхийлөгчийг томилдог. Тиймээс томилсон хүндээ хариуцлага тооцно уу гэх хүсэлтийг өнгөрсөн сарын сүүлээр явуулж хугацаа нь энэ сарын 7-нд дууссан учраас Цэцэд хандахаар болжээ.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • UNUR 2014-07-10 13:39:42
    ñàíàà çºâ áîë çàÿà çºâ ãýäýã þì óã íü çºâ õ¿í áàéãàà þì.
    180.149.96.98
    Мэдэгдсэн Хариулах
  • боги 2014-07-09 03:49:22
    Ёстой хоосн толгой юм шиг бнлээ шүү. Эх орон ард түмэн гж орилохдоо харин сайн хэхэ
    202.21.106.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-07-09 03:03:48
    Үнэний төлөө дуугарсан хүмүүсийг бурхан өршөө.
    49.0.195.14
    Мэдэгдсэн Хариулах