Орон нутгийн сонгуулийг хэт улс төржүүлэн илт гүтгэн дайрсан үйлдэл гаргаж байна гэв
МАН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан орон нутгийн сонгуультай холбоотой мэдээлэл хийлээ. АН-ын зүгээс орон нутгийн сонгуулийг хэт улс төржүүлэн илт гүтгэн дайрсан үйлдэл гаргаж байгаад харамсаж байгаагаа илэрхийллээ. Мөн тэрбээр “Бид Засгийн газрын ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө  бүгдийг тусгасан. Жил бүр мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнээд явна. Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг хэтэрхий улстөржүүлж байна. Эдийн засгийг тогтворжуулах зорилгоор төр, засгаас ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг, бага хүүтэй урт хугацааны хөгжлийн зээлийг судалж, авсан бондныхоо хугацааг сунгах  зэргээр хувилбар дэвшүүлэн хэлэлцэж байна.  Бид АН-аас хийж байгаа дайрсан гүтгэлгийн мэдээлэлд дор бүр нь тайлбар хийнэ.  АН-ын зүгээс орон нутгийн сонгуулийг хэт улс төржүүлэн илт гүтгэн дайрсан үйлдэл гаргаж байгаад харамсаж байна” гэлээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-10-14 00:13:33
    АН тэнэг зоригтой, МАН нь ухаалаг гэхдээ зориггүй л юм шиг, хэн нь худлаа яриад байгааг мэдэхээ байлаа шүү, уул нь адилхан л Монголчууд баймаар юм эсвэл бүгд Хя...
  • Хуцаад бай Луйварчин коммунистууд 2016-10-13 08:38:40
    МАН ы Луйварчид Юу ч хийхгуй Хий хэлуул тэмцэл онгорсон муулахаас оор Юу хийж БАЙГАА.. Муу хэлэх донгом чинь Залхаж Байна зайлдаа уз