Нүдний торлогын гэмтэл, эвэрлэгийн өөрчлөлтийг илрүүлэх үзлэг хийж байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Сохролоос урьдчилан сэргийлэх олон улсын агентлагаас жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь пүрэв гарагийг  Дэлхийн хараа хамгаалах өдөр болгон тэмдэглэж ирсэн.

Энэхүү өдрийг “ Хамтдаа хүчтэй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. “Хамтдаа хүчтэй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн энэ өдрийн хүрээнд  ЕБС-ийн 3000 орчим хүүхдэд харааны үзлэг хийжээ. Үзлэгийн үед нүдний шил зүүх ёстой 600 гаруй хүүхэд илэрсэн байна. 

Мөн Дэлхийн хараа хамгаалах өдрийн хүрээнд энэ сарын 11-нд Нийслэлийн зургаан дүүргийн Эрүүл мэндийн төв дээр УНТЭ, УХТЭ, УГТЭ, “Болор мэлмий болон бусад хувийн эмнэлгийн нүдний эмч нар ажиллах юм байна. Улмаар иргэдэд нүдний торлогийн гэмтэл, нүдний эвэрлэгийн өөрчлөлтийг илрүүлэх үзлэг үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө өгч байгаа юм.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.