Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг зөвхөн хүүхдийн мөнгөнд ашиглахгүй

Сүүлийн үед хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгох болсонтой холбогдуулан өрхийн амьжиргааны түвшинг хэрхэн яаж тогтоосныг  асууж, сураглах хүн олон байна. Тэд хорооны ажилчдыг буруу тогтоосноос болж хүүхдийн мөнгөө авч чадахгүй боллоо  хэмээн бухимдаж байгаа юм.

Тэгвэл өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг зөвхөн хүүхдийн мөнгө олгоход ашиглахгүй тул  иргэдийг уг судалгаанд анхаарал, болгоомжтой хандахыг албаныхан зөвлөж байна. Тодруулбал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Хүнс тэжээл нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт” төслийн зорилтот хүрээг тодорхойлох үндэсний зөвлөх Р.Олонбаяр хэлэхдээ “Амьжиргааны төвшний судалгааг зөвхөн хүүхдийн мөнгөнд ашиглахгүй. Цаашид яллагдагч этгээдэд хуульзүйн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, хүнсний эрхийн бичиг олголт, орон сууцжуулах хөтөлбөр, Монголбанкнаас тодорхой зээлийн хөтөлбөр, залуу өрхөд чиглэсэн жижиг дунд бизнесийн зээлийн хөтөлбөрүүдэд ашиглахаар тооцоо судалгаа хийж байна” гэлээ.

Өрхийн амьжиргааны төвшнийг гурван жил тутамд нэг шинэчилдэг бөгөөд 2013-2015 оны судалгаагаар энэ удаагийн хүүхдийн мөнгийг олгож байгаа аж. Одоо өрхийн амьжиргааны судалгааг дахин шинэчлэхээр ажиллаж байгааг албаныхан дуулгалаа. 

Б.Сансар
olloo.mn

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-10-17 03:47:58
    Даан ч дээ, арай ч дээ! Манайх шиг байгаль орон нутгаараа ,алт эрдэнэсээрээ баялаг орон очиж очиж хvvхдээсээ чихэр тøдий хэдхэн халтар цаас харамлаад байх ч гэ...
  • Otgoo 2016-10-13 12:17:50
    Шал худлаа судалгаа нэрээ
  • зочин 2016-10-13 03:36:02
    Манай улс хэдэн өрх, хэдэн хүнтэй юм бол, өрхийн амьжиргааны судалгааг шинэчлэхэд хэдэн тэрбум төгрөг хэрэгтэй бол аягүй бол хүүхдийн мөнгөнөөс давна даа
    • Anguuch 2016-10-16 22:37:46
      erguu malnuud tootsooloogui baigaa yaj ideh arganihaan ul suuriig tawih we gej ltootsoolj suugaa