Японд хар салхи нүүрлэлээ
Сүүлийн арван жилтохиогоогүй хүчтэй, хор хөнөөл ихтэй хар салхи Америкийн хойд хэсэгт дэгдэж, улмаар Японы өмнөд нутгийн Окинава муж руу дөхөж буй талаар эх сурвалжууд мэдээллээ.
 
Тус улсын цаг уурын хүрээлэнгийн сэрэмжлүүлэг мэдээнээс үзвэл Хар салхи Окинава мужийн зүүн өмнөөс 20 км/цагийн хурдтайгаар ойртож байгаа бөгөөд өнөөдөр гэхэд мужийн төв хэсэгт нүүрлэх гэнэ. Хар салхины үеэр эрэг орчимд 14 метрийн өнөдр давалгаа үүснэ гэж тооцоолж байгаа юм байна.
 
Энэхүүү гамшигтай холбоотойгоор хүчтэй шуурга, ширүүн бороо ч гэсэн тус мужид нүүрлэх аюултай байгаа аж. Кюүшюү мужид өчигдрийн байдлаар аль хэдийн ширүүн бороо орж эхлээд байгаа бөгөөд албаны хүмүүс болзошгүй үерийн ус, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлж байгаа юм байна. Түүнчлэн, Мияакожима хотын 55 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй байдал үүсээд байгаа бөгөөд Японы Засгийн газар тус мужийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, ойролцоох хотуудад түр орогнох байр бэлдэх ажлыг эхлүүлээд байгаа юм байна.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.