Улаанбурхны өвчлөл нялхасын эндэгдэл өсөхөд нөлөөлжээ
Энэ оны эхний есөн сард улсын хэмжээнд 59042 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 59320 болжээ. Өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 1472 буюу 2.4 хувиар, амьд төрсөн хүүхэд 1529 буюу 2.5 хувиар буурсан байна. Мөн өнгөрсөн есдүгээр сарынхаас амаржсан эх 370 буюу 5.4 хувиар, амьд төрсөн хүүхэд 384 буюу 5.5 хувиар буурчээ.

Улсын хэмжээгээр оны эхний есөн сард нялхсын эндэгдэл 1063 болж, өмнөх оны мөн үеийнхээс 142 буюу 15.4 хувиар, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1297 болж, өмнөх оны мөн үеийнхээс 199 буюу 18.1 хувиар өссөн байна. Нялхсын эндэгдэл өсөхөд улаанбурхан болон амьсгалын тогтолцооны өвчлөл голлон нөлөөлжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.