БХИС-ийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
09:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Япон улсын JICA олон улсын байгууллагын "Улаанбаатар хот дах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх" төслийн багтай хамтран Япон Монголын төвд Хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж, амьдрах орчин нөхцлийг сайжруулах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр, төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулна.

09:00 цагт: "Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурал Бест Вестерн Премьер Туушин зочин буудалд эхэлнэ.

10:00 цагт: Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 85 жилий ой болон Азийн хөгжлийн банк-Монгол Улсын түншлэлийн 25 жилийн ойн чуулга уулзалт Блю Скай зочид буудлын 3 давхар, Даймонд танхимд болно.

10:00 цагт: Сонгинохайрхан дүүргийн Энхжин худалдааны төвийн байранд НАРКОЛОГИЙН ЭМНЭЛГЭЭС "СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, СТРЕССЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ, АНТИБИОТИКИЙГ ЖОРЫН ДАГУУ ХЭРЭГЛЬЕ, АНТИБИОТИКИЙН ДАСЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” өдөрлөг болно.

10:00 цагт: Хангардийн 14 давхарт "Цэргийн насны залуучуудын эрүүл мэндэд дүгнэлт гаргах журам"-ын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн цэргийн штабаас хамтран сургалт зохион байгуулна.

11:00 цагт: Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийнхэн хэрхэн ажилласан талаарх мониторингийн дүгнэлтийг сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагынханд Хэвлэлийн Хүрээлэнгийн Судалгааны албанаас танилцуулна.

11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс Олон улсын хараа хамгаалах өдрийн талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Шастиний нэрэмжит нэгдсэн 3 дугаар эмнэлгийн зам засварын ажлын нээлт болно.

11:00 цагт: Цус сэлбэлт судлалын үндэсний төв нээлттэй хаалганы өдөрлөгтэй.

11:00 цагт: БЗД. "Амгалан" худалдааны төвд савласан бүтээгдэхүүний тоо, жин заасан хэмжээндээ байгаа эсэх талаар МХЕГ-аас хийсэн урьдчилан сэргийлэх хяналтын дүнг танилцуулж, хэрэглэгч өөрөө хянах боломжтой болсон талаар худалдан авагчдад зөвлөгөө мэдээлэл өгнө.

11:30 цагт: MN-Мэдээллийн төвд Хошууч генерал Я.Чойжамц тэргүүтэй Батлан хамгаалах их сургуулийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

13:00 цагт: Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан Орон нутгийн сонгуулийн талаар хэвлэлийн хурал хийнэ. Тусгаар Тогтнолын ордоны Удирдах зөвлөлийн танхимд /6давхарт/.

13:00 цагт: Монгол улсын Филармони 45 дахь жилийн үзвэрийн жилийн нээлтийн тоглолт “NEW SEASON 2017” тоглолтын хэвлэлийн бага хурал улсын Филармонид болно.

13:00 цагт: Дэлхийн харааны бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 116-р сургууль үйл ажиллагааг зохион байгуулна

14:00 цагт: Батлан Хамгаалахын Их Сургууль дээр "Номын далай их сургууль" дууны хөшөөний нээлт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Хаянхярваа гуайд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа, мөн БХИС-ийн түүхийн музейн нээлтийн ёслолтой.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.