БНАСАУ: Нэгдсэн Улсын эх газар цөмийн овоо хараанд өртлөө
АНУ болон БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилт энэ сарын 10-наас Солонгосын хойгт эхэлсэн. Жил бүр зохион байгуулагддаг уг цэргийн хамтарсан сургуулилтыг БНАСАУ-ын эсэргүүцэж, удаа дараа эсэргүүцлээ илэрхийлж байсан юм.Тэгвэл энэ онд ч мөн товлосон хугацаандаа эхэлсэн сургуулилтыг Пхеньяны тал эсэргүүцэж, “Солонгосын хойгийн байдлын хямралд хөтөлсөн өдөөн хатгалгын үйл ажиллагаа” хэмээн үзэж буйгаа мэдэгджээ.
 
Энэ талаарх мэдэгдэл тус улсын төв хэвлэлийн өчигдрийн дугаарт хэвлэгдэн олон нийтэд хүрсэн байна.  Мөн “Нэгдсэн улсын эх газар цөмийн овоо хараанд өртлөө” хэмээн сүрдүүлээд амжжээ. АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт энэ сарын 15-нд өндөрлөх бөгөөд эдгээр өдрүүдэд Солонгосын хойгийн баруун этгээд дэх шар тэнгис, Өмнөд Солонгос улсын харьяалалд багтах тэнгисийн орчмын бүс нутагт явагдаж байгаа аж. Сургуулилтад АНУ-ын цэргийн цөмийн зэвсэг тээгч онгоц гэх мэт 40 гаруй техник хэрэгсэл оролцож байна.
 
Тэгвэл БНАСАУ-ын төв намын хэвлэлийн өчигдрийн дугаарт энэ удаагийн цэргийн сургуулилтыг эсэргүүцэж, хурцаар шүүмжилсэн нийтлэл хэвлэгджээ. Тэрхүү нийтлэлд “Манай улс бодит байдал дээр цөмийн зэвсэг, стратегийн пуужинтай хүчирхэг орон бөгөөд Америкийн эх газар, номхон далайн байлдааны бүс нутгийн бүх бааз цөмийн зэвсгийн овоо хараанд орлоо” хэмээн сүрдүүлсэн байсан ажээ. Энэ жилийн хоёр улсын цэргийн сургуулилт эхэлснээс хойш Пхеньяны талаас анх удаагаа хэвлэлээр дамжуулан эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь энэ юм.
 
Сургуулилт эхэлсэн өдөр Хойд Солонгосын Хөдөлмөрийн нам байгуулагдсаны ойтой давхацсан бөгөөд энэ үеэр ямар нэг эсэргүүцсэн мэдэгдлийг хийгээгүй байсан билээ. Гэхдээ зарим орнууд Хойд Солонгос улсыг дахин цөмийн зэвсэг туршихаар бэлтгэж байна хэмээн хардаж байсан юм.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нимой 2016-10-13 09:04:19
    Манжууд баруун Монгол зүүн Монголын хооронд яс хаяж байсныг АНУ давтаж байна.Бүх муухайг АНУ хийдэг.
  • иргэн 2016-10-13 06:11:25
    Хоёр Солонгосын хоорондын дайныг үндсэндээ АНУ л өгдөөж, цэргийн сургуулилт хийж, нэгийг нөгөөгөөр нь устгуулах төлөвлөгөө хийгээд байгаа нь хэнд ч ойлгомжтой ю...
  • баяр 2016-10-13 04:53:48
    Хөөрхий америк өнчин муу хүүгээс их айх юм.
  • баяр 2016-10-13 04:02:23
    Энийг унагаж яах нь вэ. Өвчигнөөд байж л байг.Гаднаас оролцоод унагалаа гэхэд бас 1 сири үүснэ.Өмнөд нь ч оролцоно. Манай 3 сарынхан, харлагчид ч хэцүүднэ
  • зочин 2016-10-13 03:14:56
    Цаг нь болохоор унанаа, мөнхийн юм гэж байхгүй шүүдээ, Хятад, Америк хоёр ч Оросыг дуусгаад дараа нь хоорондоо үзэх байхдаа
  • Батаа 2016-10-13 00:45:05
    Энэ тэнэг гарыг унагачихаж чадахгүй л юм даа