Хөхний хорт хавдартай тэмцэх өдөр тохиож байна
Аравдугаар сарын 13-ныг АНУ болон Английн бүсгүйчүүд “Хөхний даруулгагүй өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр хөхний хорт хавдрын эсрэг нийтэд чиглэсэн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг онцлогтой юм. Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог өвчлөлд ордог аж. Олон улсын хавдар судлалын хүрээлэнгээс 2013 онд гаргасан судалгаагаар жил бүр 8.2 сая хүн хорт хавдраас үүдэн хорвоог орхидог байна. Үүний дотор хөхний хорт хавдар өвчлөлийн тоогоор хоёрдугаарт ордог ба энэ нь хорт хавдраар өвчлөгсдийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг гэсэн үг юм. 

Өнгөрсөн таван жилд нийт 6.3 сая эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчилсөн байна. Мөн 2012 онд гэхэд 1.7 сая хүн уг өвчнөөр шинээр оношлогдсон гэжээ. 2008 оноос хойш хөхний хорт хавдраар өвчлөгсдийн тоо 20 хувиар, нас барсан хүмүүсийн тоо 14 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Иймд уг өвчний талаар олон нийтэд сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор  2009 оноос эхлэн энэ өдрийг  “Хөхний даруулгагүй өдөр” буюу хөхний хорт хавдартай тэмцэх өдөр болгон тэмдэглэсээр ирсэн уламжлалтай билээ.

Монголд дунджаар жил бүр 4500 гаруй хүн хорт хавдраар шинээр оношлуулж, бүртгэгдсэнээс 100 мянган эрэгтэйчүүд тутмын 273, мөн тооны эмэгтэйчүүдийн 204 нь хорт хавдраар өвчилжээ. Сүүлийн жилүүдэд хөх болон элэгний хорт хавдар зонхилж байна. 

Хөхний хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөрт зориулаад хөхний хорт хавдраас сэргийлэхэд зарим хүнс санаанд оромгүй сайнаар нөлөөлдөг талаарх мэдээллийг уншигч танд хүргэж байна. Та өдөр тутам иддэг хоолныхоо цэсийг бага зэрэг өөрчлөхөд л энэ аймшигт өвчнөөс урьдчилан сэргийлж болно. Танд санал болгосон эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд нь бүх их дэлгүүр, супермаркетуудаар зарагддаг өргөн хэрэглээнийх тул бүү санаа зовоорой.

Загас Туна ба яргай загас нь хөхний хорт хавдрын эсрэг хамгийн сайн нөлөөтэй байдаг. Энэ хоёр төрлийн загас нь өндөр хэмжээний омега-3 бодисыг агуулдаг. Omega-3 нь энэ төрлийн хорт хавдрын өсөлтийг бууруулах үйлчилгээтэй. Мөн эдгээр загас нь хөхний хорт хавдар тусах магадлалыг бууруулах нөлөөтэй D витаминыг агуулдаг. Долоо хоногт 2-3 удаа оройн хоолондоо эдгээр загасыг хэрэглэж заншаарай.

Ногоон цай Ногоон цайны найрлагад агуулагдсан антиоксидант нь хөхний хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг. Хэрвээ та харшилтай л биш бол цаг мөч бүр ногоон цай ууж заншихыг хүсье. Кофены оронд хэрэглэвэл биед ашиг тус ихтэй. Өдөрт 3-4 аяга ногоон цай уухад хөхний хорт хавдар тусах магадлал 36,5 хувиар буурдаг болохыг эрдэмтэд баталж байна. Мөн ногоон цай нь бодисын солилцоог сайжруулдаг. Хоолны дэглэм барьж байгаа хүмүүст ч гэсэн ногоон цай тустай гэдгийг та бүхэн мэдэх байх. Бага зэрэг зөгийн бал нэмээд уусан ч болно.

Цэцэгт ногоонууд Цэцэгт ногоонууд мэдээж энэ жагсаалтад багтана. Энэ төрлийн ногоонд брокколи буюу цэцэгт байцаа, өнгөт байцаа, ногоон байцаа болон бурцгар байцаа багтана. Эдгээр нь гайхалтай тэжээллэг, хурдан шингэдэг органик нэгдлээс бүтсэн учир хөхний хорт хавдрын эс өсөж үржихэд хэцүү нөхцлийг бий болгодог. Аль болох бүх төрлийн байцааг хэрэглэхийг хичээгээрэй. Та олон ч төрлийн өвчнөөс хамгаалах ба хангалттай шим тэжээлийг авна.

Шош Шош зөвхөн хөхний хорт хавдар бус бүх төрлийн хорт хавдраас сэргийлэхэд тусладаг хүнсний бүтээгдэхүүн юм. Өдөр тутмынхаа хоолонд шош заавал хэрэглээрэй. Бүх төрлийн хоолонд зохицож чаддаг ногоо бол шош. Мөн амттай, тэжээллэг. Хамгийн гол нь хавдраас сэргийлэхэд тустай.

Овьёосны каш /гурил/ Овьёосны гурил таны биед ямар сайн нөлөөтэй вэ гэдгийг та хэнээр ч хэлүүлэхгүй гадарлах байх. Энэ нь холестерин багатай, дархлааг нэмэгдүүлдэг, мөн чихрийн шижин өвчнөөс урьдчилан хамгаалдаг. Энэ бүхэн дээр нэмэх нь хөхний хорт хавдраас ч сэргийлдэг. Өглөө бүр нэг аягыг идэх нь танд дэндүү гэмээр ашигтай байгаа биз.

Жимс Хөхний хорт хавдраас сэргийлэх бусад хүнсний бүтээгдэхүүний адилаар жимс антиоксидантаар баялаг байдаг. Гүзээлзгэнэ, жүрж, улаан усан үзэм, нэрс гэх мэт тод өнгийн жимсийг хүнсэндээ түлхүү хэрэглээрэй. Салат хийгээд идэж болно. Аль эсвэл дангаар нь орой унтахын өмнө идэж заншаарай. Яаж идэх нь бус ямар хэмжээгээр хэрэглэх нь чухал. Жимсийг долоо хоногт боломжоороо хэрэглэх нь зүйтэй.

Самар Самар бол танд санал болгох сүүлийн хүнсний бүтээгдэхүүн. Самар бол өлссөн үед гайхалтай зууш болж чадахын хажуугаар эрүүл мэндэд ч чамгүй тустай. Өдөр тутсын хооллолтондоо самар нэмэхээс бүү татгалзаарай. Өдөр бүр 50 грамм самар идэх нь таныг хөхний хорт хавдраас хамгаална.
 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өдөр бүр л нэг өвчний нэрэмжит өдөр юм у 2016-10-13 01:22:05
    өдөр бүр л нэг өвчний нэрэмжит өдөр юм уу.
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах