Ачаа тээвэр 10.5 хувиар өсчээ
Бүх төрлийн тээврээр 2016 оны эхний 9 сард 32.8 сая тонн ачаа, давхардсан тоогоор 195.2 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 3.1 cая тонн буюу 10.5 хувь өссөн бол зорчигчид 13.3 сая хүн буюу 6.4 хувиар буурчээ.

Төмөр замын тээврээр зорчигчид, тээсэн ачаа, жил бүрийн эхний 9 сарын байдлаар 15 Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü Төмөр замын тээврийн салбарын орлого 2016 оны эхний 9 сард 315.5 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 31.4 тэрбум төг буюу 11.1 хувиар өсчээ. Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2016 оны 9 дүгээр сард 1741.9 мян.тонн болж, өмнөх сарынхаас тээсэн ачаа 22.1 мян.тонн буюу 1.3 хувь өссөн бол зорчигчид 190.2 мян.хүн болж, 60.8 мян.хүн буюу 24.2 хувиар буурч, орлого 42.7 тэрбум төгрөг болж, 3.6 тэрбум төг буюу 9.3 хувиар өсчээ.

Агаарын тээврээр 2016 оны эхний 9 сард 2265.1 тонн ачаа, давхардсан тоогоор 520.5 мян.хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 141.5 тонн буюу 6.7 хувь, зорчигчид 33.7 мян.хүн буюу 6.9 хувиар өссөн байна. Агаарын тээврээр 2016 оны эхний 9 сард дотоодод зорчигчид 172.9 мян.хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 25.8 мян.хүн буюу 17.5 хувиар, олон улсад зорчигчид 347.6 мян.хүн болж, 8.0 мян.хүн буюу 2.3 хувиар өсөв. Агаарын тээврийн салбарын орлого 2016 оны эхний 9 сард 223.0 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 21.5 тэрбум төг буюу 10.7 хувиар өсчээ.

Агаарын тээврээр тээсэн ачаа 2016 оны 9 дүгээр сард 252.0 тонн болж, өмнөх сарынхаас 39.5 тонн буюу 13.5 хувь, зорчигчид 60.6 мян. хүн болж, 32.8 мян.хүн буюу 35.1 хувь, орлого 24.2 тэрбум төг болж, 17.2 тэрбум төг буюу 41.5 хувиар буурсан байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.