“Оролмаа эх” түүхэн жүжгийг тоглоно
Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид түүхэн жүжгийн өдрүүдийн хүрээнд “Оролмаа эх” түүхэн жүжгийг энэ сарын 13,14-нд тоглоно.

Д.Намдагийн сонгомол бүтээлүүдийн нэг болох энэхүү жүжгийг анх 1973 онд тайзнаа тоглож байжээ. Харин 30 жилийн дараа  уг бүтээлийг Ч.Найдандорж найруулагч шинэчлэн найруулж, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар зохиолыг дахин хянан тохиолдуулж 2011 онд тайзнаа тоглож байсан.

Уг бүтээлийн гол дүр Оролмаа эхэд Ардын жүжигчин С.Сарантуяа, Найданжавд соёлын тэргүүний ажилтан Б.Отгонбат, Сангадоржид соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Дуламсүрэнд Гавьяат жүжигчин Г.Урнаа нар тоглох бөгөөд уг жүжиг 40 гаруй дүртэй учир Драмын эрдмийн театрын бүх жүжигчид оролцон тоглодгоороо онцлогтой юм.
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.