УИХ-ын даргыг гүтгэсэн үү

Улсын Их хурлын дарга М.Энхболд мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд "Сүүлийн үед Ардчилсан Намын зарим гишүүд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ ашиглан “Улсын Их Хурлын дарга 
М.Энхболд ах дүү, амраг садангийн 20 хүнээ төрийн өндөр албан тушаалд томилсон” гэх ор үндэслэлгүй мэдээлэл тарааж байна.

УИХ-ын дарга нь холбогдох хууль тогтоомжид зааснаар Монголбанкны ерөнхийлөгч, Үндэсний статистикийн хорооны дарга, Үндэсний аудитын газрын ерөнхий аудитор, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн нийт 8 албан тушаалтныг томилуулахаар санал гаргах эрхтэй бөгөөд тэдгээрийг УИХ хэлэлцэн, томилох эсэхийг шийдвэрлэдэг.

Миний бие УИХ-ын даргаар сонгогдсоноос хойш дээрх албан тушаалтнуудаас хүсэлтээ өгч чөлөөлөгдсөн 3, Үндэсний статистикийн хороог дахин байгуулсантай холбогдуулан түүний удирдлага гээд нийт 4 иргэнийг тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, мэргэшсэн байдлыг шалгуур болгон УИХ-д санал болгосон.

УИХ-ын даргын хувьд төрийн албан хаагч, түүн дотроо төрийн өндөр албан тушаалтныг томилох шийдвэрийг бие даан гаргах хууль, эрх зүйн үндэслэл болоод боломж байхгүй.

Харин Монгол Ардын Намын даргын хувьд намын дүрмийн хүрээнд, улс төрийн албан тушаалд томилогдох хүнийг намын бүх шатны нэгж, байгууллага болон намын Удирдах зөвлөлөөр хэлэлцэх үед санал бодлоо илэрхийлж, зөвшилцдөг. Ингэхдээ тухайн хүний мэргэжил, мэдлэг, туршлага, удирдах чадварыг нэн тэргүүний шалгуур болгон үздэг.

Энэхүү шалгуурыг хангасан гэж үзэж УИХ-ын байнгын хороод, нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг иргэд, олон түмний өмнө нээлттэй хэлэлцүүлж томилсныг ард түмэн мэдэж байгаа.

УИХ-ын сонгуулийн дүнгээр олонхи болсон аль ч нам сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө биелүүлэх, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, зорилтыг зөв тодорхойлж, хэрэгжүүлэх чадавхитай боловсон хүчнээ улс төрийн албан тушаалд дэвшүүлэн ажиллуулдаг.

Гэтэл Ардчилсан намын зарим гишүүд орон нутгийн сонгууль болж буйтай холбогдуулан сонгогчдын саналыг татах зорилгоор баримт нотолгоогүй, бодит үнэнд үл нийцэх, иргэд, олон нийт, сонгогчдыг төөрөгдүүлсэн мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байгаад харамсаж байна. Миний зүгээс өөрийн ах, дүү, төрөл садны нэг ч хүнийг төрийн өндөр албан тушаалд томилоогүй болно.

Иймд Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга миний ажил хэргийн нэр хүндийг гутаасан энэ ор үндэслэлгүй гүтгэлгийг хууль, хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэхээ мэдэгдэж байна" гэжээ.
 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • vnen 2016-10-13 08:00:29
    amidaraliin shalguur chadaltai n deeshee garna.ali ch ved arilahgvi yu vnen ter vnen.
    203.91.115.35
    Мэдэгдсэн Хариулах
  • ннн 2016-10-12 12:20:01
    Амьтан ах дүү, хамаатан садан олон л байлгүй, боломж байвал томилно шүү дээ.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Батэрдэнэ 2016-10-12 10:46:45
    Хөөрхий гэмгүй шүү дээ! Цаадуул нь юу бодож байгааг нь мэдчихээд, үгэнд нь оролгүй томилчихсон юм! чааваас гэж!
    103.229.123.83
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-10-12 09:43:34
    hudlaa yum bol ailgvi walguulaasai
    103.229.122.51
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2016-10-12 09:11:50
    Tsaguuraa zahiranguilaal uuriin humuusee tawiad bgaa ne hudlaa bishishdee minii medhiin hed heden tom alban tushaaltand tsaaguurne aw gesen tushaal ugch bgaa
    202.9.40.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-12 08:05:44
    Үнэн бүр үнэн
    202.179.31.47
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2016-10-12 07:13:12
    АН-хан хаа сайгүй өмдөндөө шээж бн.Тэд юу ч ярьж юуч хийхээс буцахгүй байгаа.Хүн гүтгэж доромжлох нь энүүхэнд.Тэдний үгийг бүү тоо
    103.242.47.2
    Мэдэгдсэн Хариулах
  • бө 2016-10-12 07:12:28
    шалгахад гэмгүй ээ. тэгээд нүүр бардам мэдэгдэл хийгээч. үнэн 50% байгаа л байх
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах
  • ДАРВААН 2016-10-12 07:09:09
    ДАРВААН МАГНАЙ АМНААСАА БОЛНОО ХАРААРАЙ...
    202.179.25.144
    Мэдэгдсэн Хариулах