“Сандэй плаза” төвд гарсан галд эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийн нэхэмжлэлтэй шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
“Сандэй плаза” компани галын аюулгүй байдлыг хангуулах үүргээ биелүүлээгүйгээс 112 түрээслэгчийн эд зүйлс шатаж 1.5 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан нь шалгалтаар тогтоогдоод байгаа.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт зааснаар Б.Энхбаяр нарын гурван хүнд яллах дүгнэлт үйлджээ.
Шүүх хурлаар хэргийн хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох шаардлагатай хэмээн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг гаргажээ.

Б.Сансар
olloo.mn