Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас 17 хүн амиа алджээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдол улсын хэмжээнд 2016 оны эхний 9 сард 191 бүртгэгдсэнээс 189 буюу 99.0 хувь нь үйлдвэрлэлийн осол, хоёр буюу 1.0 хувь нь хурц хордлого байна. Энэ оны 3 дугаар улиралд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 65 бүртгэгдсэний 64 нь үйлдвэрлэлийн осол, нэг нь хурц хордлого байна. Үйлдвэрлэлийн ослын 189 тохиолдлоос тав нь бүлэг осол байна.

Эдгээр үйлдвэрлэлийн ослын 39.7 хувь нь унах, бүдрэх, хальтрах, 12.7 хувь нь эд зүйлд хавьчуулагдах, 9.5 хувь нь унаж буй эд зүйлд цохигдох шалтгааны улмаас гарсан осол эзэлж байна.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас осолдогчид 2016 оны эхний 9 сард 191 байгаагийн 99 буюу 51.8 хувь нь хүнд, 75 буюу 39.3 хувь нь хөнгөн хэлбэрээр гэмтэж, 17 буюу 8.9 хувь нь нас барсан байна.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод осолдогчдын 61 буюу 31.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн нийт осолдогчдыг эрхэлж байсан ажил мэргэжлээр авч үзвэл, 32.5 хувь нь энгийн ажил мэргэжилтэй, 14.7 хувь нь үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан, 14.1 хувь нь мэргэжилтэн, 12.0 хувь нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч, 8.4 хувь нь техникч болон туслах, дэд мэргэжилтэй, 8.4 хувь нь зэвсэгт хүчний ажил мэргэжилтэй, 5.8 хувь нь контор, үйлчилгээний ажилтан, 2.6 хувь нь менежер, 1.0 хувь нь худалдаа, үйлчилгээний ажилтан, 0.5 хувь нь ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-10-12 07:26:50
    Осол гарлаа.Компани хяналт шалгалтынхныг авлигадаад хуурамч дүгнэлт гаргуулаад л уснаас бараг л хуурай гардаг.Манайд ер нь хариуцлага эрсдэлийн удирдлага гэж но...
  • Zochin 2016-10-12 05:24:32
    Uildveriin osloor nas barsan tohioldold taligaachiin ger buld dor hayaj 36 sariin tsalintai tentseh mungen tetgemj olgodogiig huulchlah estoi
    • Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль 2016-10-12 06:56:41
      хууль нь байгаа шүү дээ