Толгойтын зам толгойны өвчин болсоор олон жилийн нүүрийг үзсэн. Тав алхаад том том нүхнүүд үүссэн энэ замаар зорчсон жолооч бүр дахиж хэзээ ч энэ замаар явахгүй хэмээн ам гардаг. Зам засварын ажлыг жил бүр хийнэ гэдэг ч санхүүгийн асуудлаас болоод хийж чадахгүй байсаар өдийг хүрсэн.
Харин сонгуулийн өмнөхөн Орбитын уулзвараас-Толгойтын эцэс хүртэлх замыг өргөтгөн шинэчилж, төмөр бетонон гүүр барих нэрийдлээр тус чиглэлийн автобусны чиглэлийг хүртэл өөрчилж, сүр дуулиантай эхэлсэн замын барилгын ажил зогсчихлоо хэмээн Толгойтын оршин суугчид бухимдах болов. Автобусны чиглэл өөрчлөгдсөний улмаас иргэд 2-3 км гаруй газарт алхаж хөл дүүжлэх унаатай залгах болжээ. Яагаад сонгуулийн өмнөхөн хөрөнгө, санхүүжилт нь шийдэгдсэн зам барилгын ажил удааширч, царцсан ажлын тоог нэмэх болов гэдэг иргэдийн дунд асуултын тэмдэг хэвээр байна.
Албаныхан замын ажил зогсоогүй, хэвийн үргэлжилж буй гэх мэдээллийг өгч байна. Тодруулбал Нийслэлийн авто замын газрын дарга Ж.Тогтохбаяр “39, 48 метрийн урттай хоёр том гүүрийн ажил хийгдэж байгаа. Гүүр нь ашиглалтад орсны дараа хүйтэртэл замын ажил үргэлжлээд хийгдэнэ. Зарим аж ахуйн нэгж, шатахуун түгээх газар, айлууд газраа чөлөөлж өгөхгүйгээс ажил удаашраад байгаа юм. Түүнээс сүржигнээд байх асуудал биш. Гүүрийн ажил тасралтгүй явж байгаа. Ямар ч зогссон юм байхгүй. Энэ сарын сүүлээр хоёр гүүр ашиглалтад орно” гэлээ.
Харин иргэд арай өөр байр зүйл ярьж байна. Тус дүүргийн иргэн Д.Мөнхжаргал “Энэ замыг ашиглалтад орохыг Толгойтынхон бүгд хүлээж байна. Аль өнгөрсөн зун зам хааж, бөөн юм болсон. Гэтэл одоо болтол ашиглалтад ороогүй. Замын ажил нь бүр зогсчихсон байгаа. Асуухаар л санхүүжилт байхгүй гэдэг. Мөн замыг чинь шинэчилнэ, сайхан болгоно гээд автобусны чиглэлийг өөрчилчихсөн. Бид одоо доошоо гүүр рүү алхаж автобусанд сууж байгаа. 1-2 км алхаж хөл залгах унаатай болдог гэсэн үг. Удахгүй өвөл болно. Энэ үед яах вэ. Сургууль, цэцэрлэгийн жаахан хүүхдүүдтэй хүмүүс бүр л хэцүүдэнэ. Тэр бүр такси бариад байх мөнгө байхгүй хүмүүс чинь өвлийн хүйтэнд хүүхдээ дагуулаад 1-2 км алхана гэдэг хэцүү шүү дээ. Хувьдаа унаа тэрэгтэй хүмүүс ч гэсэн маш холуур тойрч, шатахууны үрж байна шүү дээ” гэв.
Толгойтынхны олон жилийн мөрөөдөл болсон там болсон энэ замыг засах ажил эхэлсэн нь сайшаалтай ч хөрөнгө мөнгөний асуудлаас үүдэж зам барилгын ажил нь нэлээд удааширч байгаа аж. Хэдийгээр гэрээ байгуулсан ч гүйцэтгэгч компаниуд нийслэлээс нэг ч төгрөг аваагүй байгаа бөгөөд ажлаа үргэлжлүүлэхийн тулд техникээ барьцаанд тавьсан тухайгаа дуулгалаа.
Эдийн засгийн хямралаас үүдээд улс мөнгө төгрөггүй байгаа гэдгийг ойлгож болох ч нийслэлээс гаргах зүйлдээ мөнгө гаргаж байгааг бид харсан. Тухайлбал саяхан төв талбайд болсон “Улаанбаатарын намар” шоу тоглолтод зориулж 100 сая, дэлхийн 60 орны гоо бүсгүй оролцсон миссийн тэмцээнд зориулж 20 сая төгрөг нийслэлийн төсвөөс гаргасан нь ил болсон. Тэгвэл нийслэлийн 270 мянган хүн амьдардаг дүүргийн иргэдийн тал хувь нь зорчдог уг замын ажилд нэг ч төгрөг одоо хэр нь өгөөгүй байгаа нь иргэдийн бухимдлыг хүргэж байна. Тэд миссийн тэмцээн, шоунд зарцуулах болохоороо 100 саяар нь гаргачихаад иргэдэд хэрэгтэй замын ажилд болохоор нэг ч төгрөг өгөхгүй байгаа нь ямар учиртай юм бэ хэмээн бухимдацгааж байна.
.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn
.