13 настай бүргэдчин охин Айшолланы амьдралаас сэдэвлэсэн “Бүргэдчин охин” кино Олон улсын Хэмптонсын кино наадамд түрүүлжээ.Тус наадамд түрүүлснээр “Бүргэдчин охин” кино Оскарын шилдэг гадаад киноны төрөлд нэр дэвшихээр болсон талаар “NBC” телевиз мэдээлсэн байна.
Монголын баруун хязгаар нутагт, Алтайн уулсын бэлээр нутаглах казах үндэстний нэрийн хуудас болдог бүргэдийн ангийн талаар Британийн BBC агентлаг сурвалжлага бэлтгэж, цахим хуудсандаа нийтэлсэн нь дэлхийн сая сая хүнд хүрсэн юм. Энэ нь Холлвуудын найруулагчийн анхааралд өртсөнөөр “Бүргэдчин охин” кино бүтээгдсэн билээ.

Б.Сансар
olloo.mn