Өнгөрсөн онд дэлхийн 20 оронд цаазаар авах ял оноож, гүйцэтгэжээ
Өчигдөр цаазаар авах ялын эсрэг дэлхийн өдөр тохиолоо. Улс орнууд терроризмтэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх арга зам болгон цаазаар авах ялыг нууцаар хэрэглэх нь сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна гэж Эмнести Интернэшнл мэдээлэлдээ дурджээ.
 
Эрх баригчдын зүгээс терроризмийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг ихээр хэрэглэж байгаа нь ёс төдий арга хэмжээ болохоос бодит байдалд цаазаар авах ял нь бусад ял шийтгэлээс илүүтэй энэ гэмт хэргийг зогсоох үр нөлөөтэй гэх ямар ч нотолгоо олдоогүй юм.
 
Өнгөрсөн жил наад зах нь 20 улс(Алжир, Бахрейн, Камерун, Чад, Хятад, Конгийн Ардчилсан улс, Египт, Энэтхэг, Иран, Ирак, Йрдан, Кувейт, Ливан, Пакистан, Саудын Араб, Сомали, Судан, Тунис, Арабын Нэгдсэн Эмират улс, АНУ) терроризмтэй холбоотой хэрэгт цаазаар авах ял оногдуулж,  гүйцэтгэсэн.
 
Олон нийтийн эсрэг халдлага дайралт үйлдэж, хохирогч болон түүний гэр бүлд гамшигт зовлон учруулж байгааг хэзээ ч зөвтгөхгүй. Засгийн газар тэднийг мөрдөн шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой. Гэвч төрийн нэрийн өмнөөс үйлдэж буй аллага нь гэмт хэргийн үндсэн шалтгааныг шийдвэрлэх бус, эсрэгээр хохирогч нарт шударга бус байдал, зовлон шаналал авчирч, хүчирхийллийн тойргийг бий болгодог.
 
Монгол улс 2010 оноос эхлэн цаазаар авах ялын гүйцэтгэлийг зогсоож, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 2-р нэмэлт протоколыг соёрхон баталж, 2015 оны 12-р сард цаазаар авах ялаас татгалзсан шинэ Эрүүгийн хууль баталсан. Гэвч 2016 онд шинээр сонгогдсон УИХ энэ хуулийн хэрэгжилтийг хойшлуулж хүний эрхийг хангах, баталгаажуулах амлалтаасаа нэг алхам ухарсан. Өнөөдөр дэлхийн улс орнуудын гуравны хоёроос илүү нь цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халчихаад байна. Цаазаар авах ялгүй дэлхий ертөнцөөс Монгол улс ч мөн үлдэж хоцрох ёсгүй гэдгийг хүний эрхийг хамгаалах Эмнести Интернэшнл онцолж байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • аө 2016-10-11 09:02:50
    яах бэ бидэнд заримд нь хэрэгтэй байнаа. хүний му у үзэхдээ биш шүү.