“Ардын үг” аян нийслэлд үргэлжилнэ
“Монголын медиа корпораци”-аас санаачлан Монголын Зөвлөлдөх Ардчиллын хүрээлэнтэй хамтран орон даяар “Ардын үг” зөвлөлдөх аяныг нийслэлийн төвийн дүүргүүдэд зохион байгуулахаар болжээ.  Аяны хүрээнд нийслэлийн иргэдийн санаа бодлыг сонсох, бодлого шийдвэрт тусгуулах зөвлөлдөх уулзалтыг нийслэлийн Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд цувралаар явуулах юм. Ингэснээр тухайн дүүрэгтээ оршин суудаг иргэдээр тулгамдсан асуудлыг хэлэлцүүлж, санал асуулгаар тодруулдаг. Мөн иргэдээс санал авч сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудын тайланг иргэдээр хэлэлцүүлэн дүгнэх боломжийг олгодог юм.

Иргэд сонгуулийн үеэр сум, дүүрэгтээ өөрийг нь төлөөлөх хүнд нэг удаа санал өгснөөр “дуусгавар” болдог нөхцөл байдлыг зөвлөлдөх аян өөрчилж албан тугшаалтан иргэдийн хооронд эргэх холбоог бий болгохоор ажиллаж байгаа. Тухайлбал өнгөрсөн удаад түүврийн аргаар Дорноговь аймаг болон нийслэлийн дүүрэгт уг аяныг явуулснаар иргэд эрх баригчид юу амлаж, хэрхэн хэрэгжүүлснийг орон нутгийн иргэд төдийгүй, нийт ард түмэнд харуулж байсан билээ.

“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аянд дүүрэг тус бүрээс нийт оршин суугчдыг төлөөлж чадах 150 хүртэлх хүнийг түүврийн аргаар сонгон авч ардын эксперт болгох бөгөөд тэд орон нутгийн удирдлагуудын тайланг сонсож үнэлэлт дүгнэлт өгч олон нийтийн санаа бодлыг нэгтгэн дамжуулж тулгамдсан асуудлаар тодорхой шийдэл гаргаж ирэх юм байна.

“Монголын медиа корпораци” нь өмнө нь 21 аймагт “Ардын үг” аяныг  зохион байгуулахаар төлөвлөж, энэ хүрээнд Дорноговь аймагт аяныг гуравдугаар сард амжилттай зохион байгуулсан.  Харин бусад аймгуудын хувьд сонгуультай цаг хугацаа давхацсан тул дараа зохион байгуулах санал тавьсан байна.

Дорноговь аймагт зохион байгуулсан аяны хүрээнд аймгийн иргэдийн зүгээс ирүүлсэн санал гомдлыг холбогдох газруудад уламжилсаны  дүнд нэг сум тог, цахилгаантай болж, олон жил царцаад байсан төрөх эмнэлгийн барилгын асуудал гэх мэт хэд хэдэн томоохон асуудлууд шийдвэрлэгдсэн гэдгийг “ММК”-ийн гүйцэтгэх захирал Д.Бадамдаш мэдэгдлээ.

Мөн тэрээр цаашид  заавал аймаг орон нутаг, дүүрэг гэж газарзүйн байрлалаар нь  ялгаж “Ардын үг” аяныг зохион байгуулахгүгээр салбараар нь  ангилж  зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа энэ үеэр дуулгалаа. Тухайлбал эрүүл мэндийн салбарын асуудлаар бүхэлд нь хэлэлцүүлэг өрнүүлэх, мөн “Оюутолгой”, “Тавантолгой”, “Гацууртын орд” гэх мэт олон түмний хамгийн их анхаарлыг татаж буй томоохон төслүүд дээр ардын үгийг сонсох  аяныг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.