9.7 сая мод тарьжээ
Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр энэ сарын 8­-нд тохиолоо. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд жил бүрийн хавар, намар Мод тарих үндэсний өдөр зарлах тухай 63 дугаар зарлиг гаргаснаас хойш энэ хүрээнд 9.7 сая мод тарьж, ургуулжээ.

Мөн БОАЖ­ын сайд Д.Оюунхорол 2015 оны дөрөвдүгээр сард “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” зохион байгуулах тухай тушаал гаргаж, уг тушаалын дагуу бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулсан. Уг хөдөлгөөнд 227 мянган иргэд, 12.8 мянган аж ахуйн нэгж байгууллага оролцож нийт 30 гаруй төрлийн 1.7 сая мод тарьж ургуулжээ.

Улсын хэмжээнд 44.4 мянган өрх хашаандаа 296.9 мянган ширхэг мод тарьж ургуулсан байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.