
Өмнөд Солонгос улсын Самсунг Электроникс компани өчигдөр мэдэгдэл хийж, шинэ загварын ухаалаг гар утас болох “Galaxy Note 7”-г аюулгүй байдлын шаардлага хангахгүй байгаатай холбогдуулан дэлхий даяар худалдан борлуулахыг хориглох шийдвэрийг гаргаснаа мэдэгдлээ. Түүнчлэн, аль хэдийнэ худалдан авсан хэрэглэгчиддээ хандан тус утсыг ашиглахгүй байхыг уриалсан аж.
Тус утасны батерейнаас утаа гарсан гэсэн гомдол сүүлийн үед хэд хэдэн удаа гарч буй бөгөөд ердөө нэг сарын өмнө Самсунг компани дэлхийн 10 улсад худалдаанд гарсан 2.5 сая ширхэг утсаа эргүүлэн татаж, мөн зарим утсыг солих үйлчилгээг үзүүлж байсан юм.
Гэвч шинээр солиулсан утаснаас ч гэсэн утаа гарснаар ийнхүү “Galaxy Note 7” утасны худалдааг дэлхий даяар зогсоохоо мэдэгдлээ.
Монголын мэдээ
Б.Даваахүү