Өнөөдөр хуваарийн дагуу Төсвийн байнгын хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр тов гаргаад байгаа.
Гэсэн ч албан бус эх сурвалжийн мэдээллээр чуулганыг Орон нутгийн сонгуулийн үйл ажиллагаа дуустал түр завсарлуулах тухай яригдаж, шийдвэр гарсан гэх. Харин УИХ-ын даргын зүгээс энэ талаар ямар нэг захирамж гаргаагүй байна.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн