Монгол төрийг эзэнгүйдүүлсэн сонгууль
Сөрөг хүчний зүгээс МАН-ынхан орон нутгийн сонгуульд зориулан чуулган завсарлуулах гэж байгаа гэх мэдээллийг олон нийтэд тараагаад байв. Харин өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж энэ долоо хоногт ажлын хэсэг байнгын хороо чуулганы  хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг товыг гаргав. УИХ-ын дарга ч чуулган завсарлуулах тухай ямар нэг захирамж гаргасангүй. Гэвч өчигдөр Төрийн ордон эл хуль өнжлөө. Хуваарь ёсоор УИХ дахь намын бүлгүүд хуралдаж энэ долоо хоногт  хэлэлцэх асуудлууд дээр байр сууриа нэгтгэх байв. Гэвч намын бүлгүүд ирцгүйн улмаас хуралдаж чадсангүй.

АН-ын бүлгийн гишүүд орон нутгийн сонгууль дөхсөнтэй холбоотой хөдөө ажиллаж байгаа тул бүлэг хуралдаагүй гэх.
Харин МАН-ын бүлэг хурал зарласан боловч ирц бүрдээгүй байна гэсэн шалтгаанаар хойшлогдож байсан ч, өнөөдөр тус бүлэг хурлаа цуцалсан байна. Хурал цуцлагдсан шалтгаан нь зарим гишүүд сонгуульт ажлаар хөдөө орон нутагт явж байгаатай холбоотой юм байна.

Ийнхүү төр, Төрийн ордон сонгууль угтсан өдрүүдэд “эзгүйрдэг” нь жишиг болчихлоо. Өмнөх парламент ч энэ маягаар ажилласан ирсэн. УИХ-ын 2016 сонгуулийн өмнө ирцгүй парламентыг завсарлуулахаас аргагүйд хүрч байв. Тухайн үед УИХ-ын даргад өөр сонголт ч байгаагүй учир тухай үед УИХ-ын дарга захирамж гаргаж, УИХ-ын чуулганыг завсарлуулж байв. Угаасаа ч өмнөх парламентийн гишүүдийн хувьд  чуулган, байнгын хороо, намын бүлгийн хуралдаанаас хоцрох, таслах нь хэрээс хэтэрсэн үзэгдэл болоод байсан. Гишүүд картаа оруулж ирцээ бүртгүүлчхээд хурлын дундуур гарч явах, шалтгаангүйгээр хуралдаан таслах зэрэг зөрчил гаргана. Эдгээр зөрчлүүд нь ирцийн бүртгэлд тасалснаар тооцогддог ч гишүүдийг ажил тасаллаа гэж шийтгэж, хариуцлага тооцох механизм байдаггүйгээс хуралдаан завсарлах, хэлэлцэж байгаа асуудлын ач холбогдол буурах зэрэг сөрөг үзэгдэл газар авсана.  Нөгөө талаар хуралд суугаагүй гишүүдийн санал хэлэлцэж байгаа асуудлаар санал хураах мөчид татгалзсанаар тооцогддог учир хууль тогтоомжийг шүүн хэлэлцэж батлах үйл ажиллагаа ихээхэн учир дутагдалтай явагдаж, бусад хууль тогтоомжтой давхцаж, хэрэгжих боломж хомс чанаргүй хуулиуд ихээр гарч байгаа нь ч нууц биш. Яг энэ асуудлаас болж өмнөх парламентийн ёсчлоогүй энэ оны есдүгээр сараас эхлэн хэрэгжих хууль “уначихаад” байна.

Үндсэн хуульд “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Хууль тогтоох үйл ажиллагаа явуулна. Гаргасан хуульдаа хяналт тавина. Хэрэгжилт гишүүдээр дамжин хэрэгжинэ” гээд заачихсан. Гэтэл тэд хуулийн хүрээнд ажиллаж чадаж байна уу. Сонгуулиас сонгуулийн хооронд улсын эдийн засаг сульдсаар, сэхээнээс ч гарч чадахааргүй болж байна. Гэвч эрх баригчид орон нутгийн сонгуульд анхаарлаа хандуулаад завгүй гүйсээр явна.
 
П.ГОО
Оллоо.мн
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • baska 2016-10-20 10:01:33
    er ni MGL-n buh songuulig 1dor 1udur hiij bwal deer ym. songuulidsar bgad buten jilunguruuh ym. tegeed ch humuus songuulias unheer zalhad l irts ni hurehgui bna...
  • иргэн 2016-10-20 02:10:47
    Бүх нийтийн амралтын өдөр болгочоод хууль санаачлагча гоочлоод яах юм бэ УИХ гишүд маш их үлгэр жишэ үзүлэх хэрэгтэй бна шү ж нь хуралданы үед утсаа хаах цаг ба...
  • bold 2016-10-11 04:53:00
    songuulitai jil hezee ajil hiij baisan yum.Deegvvree tuluvluud dood shataaraa idej uudag piramid bizdee. Dooduulaa zohitsuulahgvi bol deedvvl ni ideh gej zovno
  • hghf 2016-10-11 03:51:14
    хаалтаа хийгээд ЗАЙгаа тавьж өг. Эргүүтсэн төлөг чинь дороо л эргээд байх юм.
  • иргэн 2016-10-11 03:06:03
    Авилгачид Stand By-д оролгүй, Хятадаас зээл авна гэвэл ард түмэн бослого гаргах хэрэгтэй. Хулгай хийж чадахгүй, бас халамж гэдэг зэвсгээ алдана гэж тэд айж байн...
  • Ene onii hagas barag duuslaa. 2016-10-11 02:14:01
    Ene on barag duuslaa. MAH yostoi uragshaldgui, yu ch hiihgui huralaa ch yavuulsan zuilgui dollariin hansh ni usuud bdag ednar butehgui ee. Ezengui mongol bolloo...
  • Батаа 2016-10-11 01:41:58
    Ард түмэн мөн л МАН -д саналаа өгч 4 жилийн дараа дүнгээ тавинаа