Бага насны охид бэлгийн хүчирхийллийн золиос болж байна
Өнөөдөр дэлхийн охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оноос эхлэн жил бүхийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан билээ. Энэ өдөр НҮБ-ын гишүүн 193 орон, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалсан билээ.

Сүүлийн жилүүдэд  “Охидын боловсрол”-ын асуудалд анхаарч ажиллахыг улс орнуудад уриалж байгаа юм. Ялангуяа буурай хөгжилтэй орнуудад охид эмэгтэй болж төрснийхөө төлөө ялгаварлан гадуурхагдаж сургуульд сурах боломжоор хязгаарлагдаж, хөвгүүдийн адил тэгш эрхтэйгээр суурь боловсрол эзэмших боломжгүйд хүрээд байна. Дэлхийн хэмжээнд таван охины нэг нь ямар нэгэн шалтгааны улмаас сургуульд сурч чадахгүй байгаа нь ядууралд нэрвэгдэх, эрт гэрлэх, хүүхэд төрүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Манай улсад охидын эрхийг ноцтойгоор зөрчиж буй асуудлуудын нэг нь бэлгийн хүчирхийлэл юм. Судалгаанаас үзэхэд сүүлийн жилүүдэд бэлгийн хүчирхийлэлд өртөж буй бага насны охидын тоо эрс нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, 2012 оны эхний 10 сарын байдлаар насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг 37 бүртгэгдсэн бол, 2013 оны эхний 10 сарын байдлаар 54 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 17 тохиолдол буюу 45,9 хувиар  нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ бол мэдээж бага тоо биш. Өсвөр насны охидууддаа тавих эцэг эхийн хараа хяналт сул байгааг харуулж байгаа хэрэг юм.

Ийм гэмт хэргүүдийн дийлэнхийг хойд эцэг болон төрөл садангийн ах нар нь үйлддэг бол хохирогчид нь 5-17 насны охид байдаг аж. 

Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Гүнж төв”  ийм хүчирхийлэлд өртсөн 31 охиноос судалгаа авахад таван настай нэг, долоон настай гурав гэх мэтчилэн цэцэг цэврүү шиг насандаа бэлгийн хүчирхийллийн золиос болсон харамсалтай хэрэг гарсан байгаа юм. Харин 31 охин дундаас 21 нь ураг төрлийн хүчинд автсан буюу төрсөн эцэгтээ хүчиндүүлсэн гурав, хойд эцэгтээ хүчиндүүлсэн 12, төрсөн ахдаа хүчиндүүлсэн нэг, төрөл садангийнхаа ахад хүчиндүүлсэн таван тохиолдол байна. Мөн болзооны хүчирхийлэл 11 байсан аж.

Ийм хэргүүд улам бүр нэмэгдэж байгаа нь хууль эрхзүйн орчин дутмаг байгаагийн илрэл, нөгөө талаар хүмүүсийн гаж сэтгэхүй нэмэгдэж байгаагийн илрэл хэмээн албаныхан тайлбарлаж буй. Мөн гэрч, хохирогчийг хамгаалах, хүчирхийллийн золиос болсон охидыг дараа нь яах вэ гэсэн асуудлууд манай улсад үнэхээр хангалтгүй байдаг. Тэр дундаа сэтгэл засах, нөхөн сэргээх эмчилгээг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хэмжээгээр төдийлөн хийдэггүй, цөөн тооны энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд өөрсдийнхөө багахан боломжийн хүрээнд хийдэг аж. 

Уг нь 2005 оны зургаадугаар сард энэ төрлийн гэмт хэрэгтэй холбогдох хууль, дүрмүүдийг батлах тухай зөвлөмжийг хүүхдийн эсрэг хүчирхийлэл гарч байгаа Азийн орнуудад зориулан НҮБ-аас гаргаж байсан ч өнөөдөр манай улсад хүчингийн гэмт хэргийн хохирогч нар, тэр дундаа хүүхдүүд шүүх эмнэлэгт шинжилгээ өгөх боломжгүй, эрхээ хамгаалуулах, хууль эрхзүйн үнэгүй зөвлөгөө, өмгөөлөл авах боломжгүй хэвээр байгаа юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-10-13 22:43:11
    Хүний эрх гэж туйлширмааргүй юм. Хүний эрхийг тэр тусмаа хүүхдэд муу зүйл хийвэл ил олон нийтэд зарлаад чулуугаар цохиж алмаар юм.
  • Ухамсргүй бол худхан тонилго, 2016-10-11 09:45:27
    Амьтанлаг сэтгэлгээтэй буюу насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн төрөл садангуудыг иргэний эрхийг нь хасах хууль гаргавал арай дээртэх байх,малыг зарж,нядалж болно,...
  • Батаа 2016-10-11 01:44:22
    Залуу насны тэнэг тачаал нас ахисан хойноо хүн ирсэн замаа ажихад шүүмжлэлтэй хандмааргүй амьдрахсан үүнийг л хүний гүн ухаан юм даа