Төрийн албан хаагчдыг вакцинжуулалтад хамруулна

 “Дархлаажуулалтын 10 хоног”-ийн хүрээнд эрсдэлт бүлэгт хамрагдаж байгаа төрийн албан хаагчдыг Хепатит В вирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэллээ.

Дархлаажуулалтын нэгдүгээр тунг энэ сарын 03-13-нд, хоёрдугаар тунг ирэх 11 дүгээр сард, гуравдугаар тунг ирэх оны 4 дүгээр сард тарих юм. Дархлаажуулалтад төрийн болон хувийн хэвшлийн бүх эрүүл мэндийн байгууллага, анагаах ухааны их дээд сургуулийн оюутнууд, ОБЕГ-ын ажилтнууд, хууль сахиулах, зэвсэгт хүчин, цэргийн бие бүрэлдэхүүн, ажилтнуудад хамрагдана.

Харин 2011-2015 оны хугацаанд хепатит В вирусийн эсрэг вакцинд хамрагдсан эмнэлгийн ажилчид хамрагдахгүй юм. Дархлаажуулалтын тараах дэлгэрэнгүй мэдээллийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын төв, харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетаас авах боломжтой.

П.АНИР
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.