ИНЕГ-ын орлогч даргаар С.Манлайг томилов
ИНЕГ-ын орлогч дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын даргаар С.Манлайг холбогдох яамны сайдын тушаалаар томиллоо.

С.Манлай нь 1984-1990 онд Киев хотын Иргэний нисэхийн дээд сургуулийг холбооны инженер мэргэжлээр төгссөн бөгөөд холбооны техникчээс ажлын гараагаа эхэлснээс хойш иргэний нисэхийн салбарт 26 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Тэрбээр 1990-1993 онд “МИАТ” нэгтгэлд техникч, ахлах инженер, ерөнхий инженер, 1993-1995 онд Нислэгийн хөдөлгөөн удирдах төвд мэргэжилтэн, ахлах инженер, 1995-1996 онд Нислэг, техникийн улсын шалган байцаах газарт мэргэжилтэн, 1996-2005 онд ИАТУГ-т мэргэжилтэн, менежер, тасгийн дарга, 2005-2008 онд Нислэгийн хөдөлгөөн удирдах төвд менежер, хэлтсийн дарга, 2006-2013 онд ИНЕГ-ын Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байв.

П.АНИР
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.