“Гайс 666” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал хар тамхины хэрэгт холбогдоод байсан. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулах гэж байхад нь гаалийнхан илрүүлсэн билээ. Улмаар түүнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн.
Тэгвэл өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Х.Бат-Ундралын гэм буруутай эсэхийг шүүх хурал боллоо. Шүүх бүрэлдэхүүн Х.Бат-Ундралыг гэм буруутайд тооцож хоёр жил хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзлаа.
Түүнд Эрүүгийн хуулийн 192.1-д заасны дагуу ял төлөвлөөд байсан юм. Эрүүгийн хуулийн 192-р зүйл нь Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна.

Б.Сансар
olloo.mn