НИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон билээ.
Тогтоолын дагуу Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 15 309 га газрыг гэр бүлийн зориулалтаар иргэдэд өмчлүүлэх юм. Төлөвлөлтөд хамрагдсан дээрх газрыг хамгаалалтанд авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийлгэх, 2014-2016 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах замаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх ажлыг нийслэлийн Засаг дарга зохион байгуулахаар болж энэ сараас эхлэн иргэдий өргөдлийг цахимаар бүртгэж авах тухай хэлэлцэгдэж байсан юм.
Харин 52 байршилд газар өмчлөх ажил хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх, газар өмчлөх журмыг НИТХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах хүртэл түр хойшилжээ. Энэ талаар Өмчийн харилцааны газрын мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Жадамбаас тодруулахад “Он гарсаар 2004 оны нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсан байршлуудад газар өмчлөлийн ажил хэвийн явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар нийтдээ 1788 иргэнд 97 га газрыг газар өмчлөлийн тухай хуульд заасны дагуу иргэдэд үнэ төлбөргүй өмчлүүлээд байна. 52 байршилд газар өмчлөх ажил журам батлагдтал түр хойшилсон ” хэмээв.
С.Саранзаяа
Оллоо.мн