Улаанбаатар хотын хэмжээнд тог цахилгаангүй болон хүчдэлийн уналттай 10 мянга гаруй айл өрх бий гэсэн судалгаа байдаг байна. Холбогдох яам үүнд гол бодлогооо чиглүүлэн ажиллаж байгаа бөгөөд өчигдөр нийслэлийн зургаан дүүргийн 1562 өрх айлыг эхний ээлжинд тог цахилгаанд холбосон байна. Үүнд Сонгинохайрхан дүүргийн 22, 24, 26, 28, 30, 31, Баянзүрх дүүргийн 21, 27, Хан Уул дүүргийн 12, 14, Сүхбаатар дүүргийн 14,16, 17, 20, Чингэлтэй дүүргийн 17, 19-р хороо буюу нийтдээ 22 байршлыг хамруулжээ.
Шугамын барилга угсралтын ажлыг энэ оны есдүгээр сарын 5-аас энэ сарын 3-ны дотор хийж гүйцэтгэсэн аж. Үлдсэн айл өрхүүдийг ирэх онд тог цахилгаанд холбох зорилготой байгаа бөгөөд үүнд шаардагдах 12.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2017 оны улсын төсөвт тусгуулахаар төлөвлөжээ.

П.УНДРАМ
Оллоо.мн