Х.Бат-Ундралыг шүүх хурал болно
“Гайс 666” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал хар тамхины хэрэгт холбогдоод  байсан. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулах гэж байхад нь гаалийнхан  илрүүлсэн билээ. Улмаар  түүнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн.

Тэгвэл өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Х.Бат-Ундралын гэм буруутай эсэхийг шүүх хурал 13:30 цагт болохоор товлогджээ.

Түүнд Эрүүгийн хуулийн 192.1-д заасны дагуу ял төлөвлөсөн. Эрүүгийн хуулийн 192-р зүйл нь Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • qwert 2016-10-11 07:37:44
    tsaazaar av
  • Сайхан, сайхан 2016-10-10 08:35:59
    Хар тамхи улсын хилээр, хууль бусаар их хэмжээгээр оруулж иржээ. Тэгвэл хэдэн төгрөгөөр торгоно, хоёр гурав хоног баривчлаад л маргааш нь явуулж байх жишээтэй
  • zochin 2016-10-10 06:28:38
    Манай хууль ямар энэрэнгүй юм бэ хар тамхи зарж олсон орлогынхоо багахан хувийг өгөөд ялгүй салах нь байн шүү дээ
  • !!! 2016-10-10 06:02:50
    changa shiitgee iim yumnuud zowhon ooriin ashigaa bodoj hunii saihan Ohid Howguudiig uruu tataj har tamhind oruulsaar b na changa yallah heregtei !!!
  • Mongol zaluu 2016-10-10 04:51:41
    Buh omch horongiin huraaj ulsiinh bolgood muu har tamhiching tsaazaar avah heregteishd
  • зочин 2016-10-10 04:36:57
    Бидний үр хүүхдүүдийг ийм хүмүүс баллаж байна даа. Хар тамхины хэрэгт оногдох шийтгэл хатуу байх ёстой шүү. Шүүх эрх биш мэдэх байлгүй.
  • аөөа 2016-10-10 03:42:55
    арай дээр олигтой шийдвэр гаргаасай даа. хорих гэвэл бидний чадан ядан төлжиж буй цусаар хэдэн сар тэжээнэ дээ.