О.Гүндэгмаа Дэлхийн цомд V байрт шалгарлаа
Буудлагын Дэлхийн шилдэг 10 тамирчин уригдан оролцдог Дэлхийн цомын финалын тэмцээн Италь улсад болж байна. Уг тэмцээнд манай улсаас  Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Г.Нандинзаяа нар урилгаар оролцож байгаа билээ.

Тэгвэл 25 метрийн спорт гар бууны төрөлд О.Гүндэгмаа энэ сарын 7-нд өрсөлдөж тавдугаар байрт шалгарсан байна. Тэрбээр урьдчилсан буудлагад 582 оноог цуглуулснаар долоод орж шигшээ наймд үлдсэн юм. Тус төрөлд нийт 11 тамирчин оролцсон бөгөөд Грекийн Анна Коракаки түрүүлжээ.


Харин 50 метрт гурван байрлалаас ОУХМ Г.Нандинзаяа оролцсон бөгөөд өчигдөр буудлагаа гүйцэтгэсэн байна. Тус төрөлд нийт 12 тамирчин өрсөлдсөнөөс Г.Нандинзаяа 583 оноотойгоор есдүгээр байрт орж шигшээд шалгарч чадаагүй байна.
 
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-10-10 03:52:51
    Olimp bolohoorl neg ch oilgtoi amjilt gargaj chaddaguish dee, odoo bolivol yasiin
    103.26.194.58
    Мэдэгдсэн Хариулах
    • boli doo huu 2016-10-10 12:39:07
      heleed yahav
      86.84.55.254
      Мэдэгдсэн Хариулах