Гишүүд мод тарилаа
УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр буюу өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

Мод тарих үндэсний өдөрт зориулсан зургаа дахь удаагийн өдөрлөгийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн А.Ундармаа, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Д.Ганболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар оролцсон юм.

975 га талбай бүхий Азидаа хамгийн томд тооцогдох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийт 10 мянга гаруй мод буттай болсон бөгөөд тэдгээрийн ургалт нь 90 гаруй хувьтай байгаа ажээ.

Мод тарих ажиллагаа дууссаны дараа УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх "Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жил, Ялалтын 70 жилийн ойд зориулсан УИХ-ын гишүүдийн байгуулсан төгөл"-ийг эргэж, арчилж тордлоо.
 


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.