“Мод тарих үндэсний өдөр” тохиож байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон сурталчилдаг юм.

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагааний хүрээнд өнөөдөр 11:00 цагаас МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв Залуучуудын нэрэмжит төгөлийг байгуулах гэж байна. Тус төгөлийг Баянзүрх дүүргийн Дарь-Эхэд шинээр баригдсан 132-р бага сургуулийн хашаанд бий болгохоор болсон байна.

Мөн 11:30 цагаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон хотын удирдлагууд Үндэсний мод тарих өдрийн хүрээнд "Хонхтой цэцэрлэг"/талбайн өмнөх/-т мод тарих аж. Түүнчлэн 13.00 цагаас Монгол дахь Япончуудын холбоо, "Гудамж" төсөл, Баянзүрх дүүрэг дэх Токиогийн гудамжны ойр орчмын оршин суугч иргэд хамтран САКУРА болон бусад төрлийн мод тарьж, тус гудамжийг тохижуулна.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.