Цэргийн штабуудын офицер, дарга нарт бэлтгэл сургалт хийлээ
Нийслэл дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицеруудын даргын бэлтгэл сургалт өнөөдөр боллоо.

Монгол Улсын Их хурлаар Батлан хамгаалахын багц хуулийг 2016 оны есдүгээр сарын 1-нд шинээр батлагдсантай холбоотойгоор Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа анги байгууллагууд цугларалтуудаа хийж, сургалт зохион байгуулж байгаа юм. Энэхүү сургалтаар Батлан хамгаалахын тухай багц хуульд орсон нэмэлт өөрчлөлт болон шинэчлэлийг офицерууд, дарга нарт таниулж мэдүүлэх цаашлаад тэднээр дамжуулан  нийслэл, дүүргүүдэд түгээн дэлгэрүүлэх, иргэдэд сурталчлан таниулах ажлын төлөвлөгөө гарган ажиллах талаар хэлэлцэх аж.

Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Шинэчлэгдэн найруулж, баталсан хоёр хууль, шинээр гаргасан нэг хуулийг өнөөдрөөс эхлэн мөрдөж байгаа учраас бид цэрэг татлагын ажил эхлэхээс өмнө орон нутгийн бүх харьяа ангиудаа цугларуулан сургалт явуулж байгаа юм. Энэ хууль батлагдсанаараа орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа юм. Шинэ хуулийн онцлог нь иргэд рүү чиглэсэн их олон зүйл багтсан. Жишээ татахад, Цэргийн алба хаасан хүнд ажлын байр илүү нээлттэй  байх бөгөөд аливаа нэг байгууллагаас цэрэгт явсан тохиолдолд эргээд ирэхэд заавал ажилд нь авах зэрэг заалтууд багтсан байгаа” гэлээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.