
Гэгээн хайрын сэдэвт яруу найргийн “Цагаан-Уул 2016” наадам өнөөдөр болж өндөрлөлөө. 18 дахь жилдээ болж буй хайрын шүлгийн наадамд МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайхан тэргүүллээ. Харин удаах байрт Б.Алтанхуяг, Б.Хургаа, Э.Гантулга, А.Сүглэгмаа нар шалгарчээ.
Хайрын шүлгийн гэсэн тодотголтой “Цагаан уул” наадамд нийт 99 найрагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 27 найрагч шүүгчдийн шалгаруулалтаар үлдсэн юм. Харин гуравдугаар шатанд шилдэг таван яруу найрагч үлдэж, өөрсдийн бүтээлээ уншин толилууллаа.
1991 оноос хойш зохиогдож байгаа энэхүү наадмын анхны цомын эзнээр сэтгүүлч Ц.Оюундарь тодорч байсан бол яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Ю.Болдхуяг, Л.Моломжамц, яруу найрагч Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Э.Бүжинлхам, Э.Энхболд нар дараа дараагийн тэргүүн байрын эздээр шалгарч байв.
Б.Орхон
olloo.mn